Хотжилт
Хотжилт гэдэг нь ямар нэгэн улс, орон нутагт хотын хүн ам хөдөөний хүн амаас олон болж, төвлөрөн суурьших үзэгдлийг хэлнэ.
Хотжилтын явц
[засварлах | кодоор засварлах]2005 онд НҮБ-ээс гарсан "Дэлхийн хотжилтын төлөв байдал" хэмээх илтгэлд "20-р зуун нь дэлхийн хүн амын дунд хотжилт эрс хурдацтай явагдсан үе байлаа" хэмээн онцолсон байдаг. 1900 онд 220 сая буюу дэлхийн хүн амын 13% байсан хотын хүн ам 1950 онд 732 сая (29%), 2005 онд 3 тэрбум 200 сая (49%) болж өссөн байна. Тус илтгэл ёсоор 2030 онд хотын хүн ам дэлхийн хүн амын 60% буюу 4 тэрбум 900 сая болно гэж таамаглаж байгаа юм[1].
Хотжилтын хувь хөгжингүй орнуудад харьцангуй их боловч хөгжиж буй орнуудад хотжилтын хурдац сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна.
Хотжилт ба хот төлөвлөлт
[засварлах | кодоор засварлах]Хотжилт нь аяндаа явагдахаас гадна, хүний төлөвлөгөөний дагуу явагдаж болно. Хотын захад шинэ хорооллуудыг урьдчилан батлагдсан төлөвлөгөөнд үндэслэн барьж байгуулах нь бий.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Urban conglomerates
- Urbanisation worldwide - World Bank 2005 WDIs (PDF file)
- City Program — courses and free public lectures on urban development from Simon Fraser University
- The Natural History of Urbanization, by Lewis Mumford
- A Dynamic Map of the World Cities' Growth
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ World Urbanization Prospects: The 2005 Revision, Population Division, Department of Economic and Social Affairs, UN