Jump to content

Окано Исао

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Окано Исао
Жүдо
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Окано Исао
Төрсөн огноо 1944 оны 1 сарын 20 (1944-01-20) (80 настай)
Төрсөн газар Ибараки, Рюүгасаки
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Токио 1964 -80 кг
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Рио-де-Жанейро 1965 -80 кг

Окано Исао (岡野 功 Okano Isao?, 1944 оны 1 сарын 20-нд Ибараки аймгийн Рюүгасаки хотод төрсөн) нь олимп, дэлхийн аварга, Японы жүдочин юм.

Тэрээр 20 настайдаа, Чү-О Их Сургуульд суралцаж байхдаа 1964 оны зуны олимпод оролцон, дунд жинд түрүүлж алтан медаль хүртжээ. Дараагийн жил нь мөн Дэлхийн АШТ-д түрүүлсэн. Түүнээс гадна 1967, 1969 онуудад Бүх Японы жүдогийн аварга шалгаруулах тэмцээний үнэмлэхүй ангилалд түрүүлж, 1968 онд үзүүрлэсэн бөгөөд үнэмлэхүй ангилалд Бүх Японы аварга цолыг хүртсэн хамгийн хөнгөн жинтэй жүдочин билээ. Тэрээр 25 насандаа зодог тайлж, Шооки Жүкү (одоогийн Түгээлтийн Эдийн Засгийн Их Сургуулийн жүдогийн баг)-г 1970 онд үндэслэн, улмаар Ниномия Казүхирог олимпын аварга цолд хөтлөн хүргэсэн юм. Окано 1976 оны зуны олимпын Японы жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байснаас гадна Кэйо Их Сургууль (1989-1998), Токиогийн Их Сургууль (1989-2000)-д жүдогийн зааварлагч багшаар ажиллаж байв. Өдгөө тэрээр Түгээлтийн Эдийн Засгийн Их Сургуульд ажилладаг.