Омар Шариф
Омар Шариф (араб. عمر الشريف, англи. Omar Sharif; 1932 оны 4-р сарын 10-нд Египетийн Александриа хотод төрж, 2015 оны 7-р сарын 10-нд Каирт нас барсан) — Египетийн жүжигчин. Америк болон Европын кинонуудад ажилласнаараа алдартай. 1963, 1966 онуудад хоёр удаа «Алтан бөмбөрцөг» шагнал хүртсэн бөгөөд 1963 онд Оскарын шагналд нэр дэшиж байсан.
Тэрээр 1965 онд Хенри Левиний (англ. Henry Levin) найруулсан "Чингис хаан" киноны гол дүрд тоглосон юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1932 оны 4-р сарын 10-нд Александриа хотод Ливаны мелкит католик гэр бүлд төрөхөд нь Мишель Демитри Шальхуб гэж нэр өгчээ. Тэрээр Христийн шашинтан байсан ч нэр, шашин шүтлэгээ сольж, Египетийн жүжигчин Фатен Хамаматай гэрлэжээ. Түүний эцэг Ливаны цагаач Юсеф Шальхуб модны худалдаа эрхэлдэг байсан бол эх Клара Шальхуб нь ливан-сири гаралтай байжээ. Омар Шариф Александриа хотын Виктория коллежийг, дараа нь Каирын Их сургуулийг математик, физикийн мэргэжлээр төгссөн. Үүний дараа тэрээр эцгийнхээ хамт модны наймаа хийсэн байна. Ялангуяа өдөр тутмын амьдралдаа папирусын хэрэглээг дахин нэвтрүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн боловч бизнес тийм ч сайн байгаагүй ажээ.
1954 онд тэрээр жүжигчний карьераа эхлүүлж, Египетийн "Хөндий дэх тэмцэл" кинонд анхны дүрээ бүтээж, дараа нь Египетийн бусад кинонд тоглосон. Түүний анхны англи хэлээрх кино нь Шериф Алигийн дүрд тоглосон арабын хувьсгалын тухай "Арабын Лоуренс" (англи. Lawrence of Arabia) байсан бөгөөд энэ дүрээрээ Оскарын шилдэг эрэгтэй туслах дүрд нэр дэвшиж, дэлхий даяар алдар нэртэй болсон юм.
2002 оноос хойш Египетэд амьдарч байгаад альцхаймерын өвчний улмаас 2015 онд нас баржээ.