Оно Ёоко
Ёоко Оно Леннон (япон: 小野 洋子, катакана үсгээр オノ・ヨーコ, Оно Ёоко, орос бичлэгийн хэв маягийг дагаж Иоко Оно, Йоко Оно гэж бичих нь бий; 1933 оны 2 сарын 18-нд төрсөн) нь Японы мультимедиа уран бүтээлч, дуучин, дууны үг зохиогч ба энхтайвны тэмцэгч нийгмийн идэвхтэн юм. Түүний ажлуудад англи болоод япон хоёр хэлээр үзүүлбэр буюу үзүүлбэрийн урлаг ба кино багтдаг. Тэр Их Британийн алдарт Бийтлз хамтлагийн дуучин-дуу зохиогч Жон Леннонтой 1969 оноос хойш 1980 онд түүнийг амь насаа алдах хүртэл хамт амьдарсан билээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Оно Ёоко нь 1933 оны 2 сарын 18-нд Токио хотноо чинээлэг банкны эзний охин Оно Исоко (小野 磯子, Ono Isoko) болон сонгодог төгөлдөр хуурч асан Оно Эйсүкэ (小野 英輔, Ono Eisuke) нарын гэр бүлд төрсөн бөгөөд 1953 онд АНУ-ын Нью-Иорк хотод гэр бүлээрээ нүүж ирсэн.
Жон Леннон 1966 оны 11-р сарын 9-нд Оно Ёокогийн бүтээлийг үзсэнээр танилцаж байжээ.
1969 оны 3-р сарын 20-нд Жон Леннон, Оно Ёоко нар Гибралтарт хуримаа хийжээ.
1975 оны 10-р сарын 9-нд тэдний хүү Шон Леннон мэндэлсэн байна.
2017 оны 6 сарын 14-ний Лхагва гарагт Нью-Йорк хотноо болсон National Music Publishers Association байгууллагын гала тоглолтын үеэр Жон Ленноны алдарт “Imagine” дууны хамтран зохиогч гэдгийг хүлээн зөвшөөрсөн тухай зарлажээ.