Оросын Агаар-Сансарын хүчин
Оросын Агаар-Сансарын Хүчин (орос: Воздушно-космические силы Российской Федерации, точ. ВКС) Оросын Батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор агаарын болон сансар огторгуйд байлдааны ажиллагаа явуулах зориулалттай ОХУ-ын Зэвсэгт хүчний нэг салбар юм. ОХУ-ын Зэвсэгт хүчний энэ салбар нь 2015 оны 8-р сарын 1-нд тус улсын Ерөнхийлөгч В.Путины тушаалаар Оросын Нисэх хүчин, Оросын Агаар-Сансараас хамгаалах хүчнийг нэгтгэснээр байгуулагдсан байна.
ОХУ-ын сансрын хамгаалалтын ерөнхий удирдлагыг ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штаб, шууд удирдлагыг Агаар-Сансрын хүчний ерөнхий командлал гүйцэтгэдэг байна.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Агаар-Сансарын Хүчин нь 1. Нисэх хүчин, 2. Агаар-Пуужингийн довтолгооноос хамгаалах хүчин, 3. Сансарын хүчин гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж, тус бүрдээ шат дараалсан удирдлагын тогтолцоотой ажээ.
Командлагч | ||
---|---|---|
Агаар-Сансарын хүчний ерөнхий командлагч
(Главнокомандующий Воздушно-космическими силами) |
хурандаа генерал Виктор Мусавирович Афзалов (2023 оны 8 сараас) | |
Агаар-Сансарын хүчний ерөнхий командлагчийн Нэгдүгээр орлогч
(Начальник Главного штаба — первый заместитель Главнокомандующего Воздушно-космическими силами) |
Тодорхойгүй | |
Агаар-Сансарын хүчний ерөнхий командлагчийн Хоёрдугаар орлогч
(Заместитель Главнокомандующего Воздушно-космическими силами) |
Тодорхойгүй | |
Штабын дарга нар | ||
Нисэх хүчний командлагч, Агаар-Сансарын хүчний командлагчийн орлогч (Командующий Военно-воздушными силами — заместитель Главнокомандующего Воздушно-космическими силами) | Агаар-Пуужингийн довтолгооноос хамгаалах хүчний командлагч, Агаар-Сансарын хүчний командлагчийн орлогч
(Командующий Войсками противовоздушной и противоракетной обороны — заместитель Главнокомандующего Воздушно-космическими силами) |
Сансарын хүчний командлагч, Агаар-Сансарын хүчний командлагчийн орлогч
(Командующий Космическими войсками — заместитель Главнокомандующего Воздушно-космическими силами) |
Орлогч дарга нар | ||
Агаар-Сансарын хүчний Цэрэг-Улс төрийг хариуцсан орлогч (Заместитель Главнокомандующего Воздушно-космическими силами по военно-политической работе) | Агаар-Сансарын хүчний Арын алба хариуцсан орлогч (Заместитель Главнокомандующего Воздушно-космическими силами по материально-техническому обеспечению) | Агаар-Сансарын хүчний зэвсэг, техник харицсан орлогч (Заместитель Главнокомандующего Воздушно-космическими силами по вооружению) |