Jump to content

Оросын Зэвсэгт Хүчин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Оросын Холбооны Улсын Зэвсэгт Хүчин
Вооружённые си́лы Росси́йской Федера́ции
Оросын Зэвсэгт Хүчний сүлд
Байгуулагдсан1721 оны 11 сарын 2; 304 жилийн өмнө (1721-11-02)
Одоогийн хэлбэр1992 оны 5 сарын 7
СалбаруудСалбар:
 Хуурай замын цэрэг
Naval flag of Орос Тэнгисийн цэрэг
Агаар-Сансрын хүчин
Зэвсэг:
Стратегийн Пуужинт цэрэг
Агаар-Десантын хүчин
Хүнгүй системийн хүчин
Тусгай ажиллагааны хүчин
Материал-Техникийн хангалтын цэрэг
ШтабБатлан ​​​​хамгаалах яам, Москва
Удирдлага
Дээд командлагч Владимир Путин
Батлан ​​​​хамгаалахын сайд Андрей Белоусов
Жанжин штабын дарга Валерий Герасимов
Хүн хүч
Цэргийн нас18[1]
Хугацаат цэргийн алба12 сар[2]
Зардал
Төсөв$149 тэрбум (2024)[3]
(3-т)
ДНБ-нд эзлэх хувь7.1% (2024)[3]
Аж үйлдвэр
Дотоодын нийлүүлэгчид
Гадаадын нийлүүлэгчид Беларусь (МЗКТ)
 Иран (HESA)[4]
 Хойд Солонгос[5]
Жилийн импорт$905 сая (2010–2021)[6]
Жилийн экспорт$74.535 тэрбум (2010–2021)[6]
Холбогдох өгүүллүүд
ТүүхОросын Холбооны Улсын цэргийн түүх
ЦолнуудАрмийн цол
Тэнгисийн цэргийн цол
Агаар-Сансрын хүчний цол

Оросын Зэвсэгт Хүчин (оросоор: Вооружённые силы Российской Федерации) бол Оросын Холбооны Улсын Зэвсэгт Хүчний ерөнхий нэршил юм. Тус зэвсэгт хүчинд Оросын Батлан хамгаалах яамны харьяа Оросын Зэвсэгт хүчний жанжин штабд харьяалагддаг Хуурай замын цэрэг, Тэнгисийн цэргийн флот, Агаар-Сансарын хүчин болон Агаар-Десантын хүчин, Стратегийн Пуужинт цэрэг, Тусгай ажиллагааны хүчин, Материал-Техникийн хангалтын цэрэг гэсэн төрөл нэгжээс бүрддэг. Оросын Зэвсэгт Хүчин 2023 оны байдлаар 1,320,000 албан хаагчтайгаар дэлхийд тавд, хүчирхэг байдлаар дэлхийд гуравт ордог хүчирхэг арми юм. Мөн дэлхийд Цөмийн цэнэгт пуужин, баллистик пуужинт шумбагчийн тоогоор АНУ, Хятад улстай өрсөлддөг.

Оросын Цэргийн тойрог

Оросын арми нь 2012 оны 12 сарын 1-нээс хойш Хуурай замын цэрэг, Тэнгисийн цэрэг, Агаар-Сансарын хүчин гэсэн үндсэн гурван төрөл, Стратегийн пуужинт цэрэг, Агаар-Десантын цэрэг гэсэн бие даасан хоёр алба гэсэн зохион байгуулалтанд шилжсэн. Түүнчлэн Тусгай ажиллагааны хүчин, Тагнуулын алба, Хилийн цэрэг, Төмөр замын цэрэг, Барилгын цэрэг, Дохионы цэрэг, ложистик тээврийн цэрэг гэх мэт төрөл мэргэжлийн цэргийн байгууллагатай.

Оросын Хуурай замын цэрэг нь 2024 оны байдлаар Баруун цэргийн тойрог, Өмнөд цэргийн тойрог, Төвийн цэргийн тойрог, Зүүн цэргийн тойрог, Хойд цэргийн тойрог гэсэн таван тойрог хуваагддаг.

Оросын Тэнгисийн цэргийн флот нь Хойд тэнгисийн флот, Балтын тэнгисийн флот, Хар тэнгисийн флот, Номхон далайн флот, Каспийн тэнгисийн флот гэсэн таван флотод хуваагдаж, флот бүр нь хуурай замын цэргийн таван тойрогт харьяалагддаг.

  1. Баруун цэргийн тойргийн төв штаб нь Санкт-Петербург хот (Балтын тэнгисийн флот)
  2. Хойд цэргийн тойргийн төв штаб нь Североморск хот (Хойд тэнгисийн флот)
  3. Өмнөд цэргийн тойргийн төв штаб нь Донын Ростов (Хар тэнгисийн флот, Каспийн тэнгисийн флот)
  4. Төвийн цэргийн тойргийн төв штаб нь Екатеринбург хот
  5. Зүүн цэргийн тойргийн төв штаб нь Хабаровск хот (Номхон далайн флот)

Хуурай замын цэрэг дараах салбарын цэрэгт хуваагддаг.

  1. Мотобуудлагын цэрэг
  2. Танкын цэрэг
  3. Артиллер, пуужингийн цэрэг
  4. Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг
  5. Тусгайгийн цэрэг

Агаар-Сансарын хүчин нь гүйцэтгэх чиг үүргээрээ дараах салбарт хуваагддаг.

  1. Оросын Агаарын хүчин
  2. Оросын Сансарын хүчин
  3. Пуужингийн довтолгооноос хамгаалах цэрэг

Тэнгисийн цэргийн флот нь гүйцэтгэх үүрэг чиглэлээр дараах салбарт хуваагддаг.

  1. Шумбагч онгоцны цэрэг
  2. Тэнгисийн Нисэх хүчин
  3. Эргийн хамгаалалтын цэрэг
  4. Тусгайгийн цэрэг
Дээд офицер
Маршал
Армийн генерал, флотын адмирал
Хурандаа генерал, адмирал
Дэслэгч генерал, дэд адмирал
Хошууч генерал, контр-адмирал
Ахлах офицер
Хурандаа, 1-р ахмад
Дэд хурандаа, 2-р ахмад
Хошууч, 3-р ахмад
Бага офицер
Ахмад, Дэд ахмад
Алхах дэслэгч
Дэслэгч
Бага дэслэгч
Ахлагч
Ахлагч, мичман
Цэрэг
Ахлах түрүүч
Байлдагч

Холбоотой хуудас

[засварлах | кодоор засварлах]
  1. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Law53-FZ
  2. Мастерс, Жонатан (2015-09-28). "The Russian Military". Council on Foreign Relations. Архивласан огноо 2017-09-17. Татаж авсан: 2026-03-21.
  3. 1 2 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named SIPRI-2020
  4. "Russia's Iranian-Made UAVs: A Technical Profile". RUSI (Англи хэлээр). 2023-01-13. Татаж авсан: 2026-03-21.
  5. "North Korean weapons extending Russian stockpiles, German general says". Ройтерс (Британи-англи хэлээр). 2024-09-09. Татаж авсан: 2026-03-21.
  6. 1 2 "TIV of arms imports/exports from Russia, 2010-2021". Стокхольмын Олон Улсын Энх Тайвны Судалгааны Хүрээлэн. 2022-02-07. Архивласан огноо 2023-06-21. Татаж авсан: 2026-03-21.