Оросын Зэвсэгт Хүчний Төв Музей

Оросын Зэвсэгт Хүчний Төв Музей
Центральный Музей Вооруженных сил
Байгуулагдсан1919 он
Байршил129110, г.Москва, ул.Советской Армии, д.2, стр.1
Цуглуулгын хэмжээ15,000 гаруй
ЗахиралНиконов Александр Константинович
Цахим хуудасhttp://cmaf.ru

Оросын Зэвсэгт Хүчний Төв Музей (Орос хэл: Центральный Музей Вооруженных сил) , хуучнаар Улаан Армийн Музей нь ОХУ-ын Москва хотын хойд хэсэгт байрладаг цэргийн музей.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Уг музейн үүсэл 1919 оны 5 сарын 25 нд Зөвлөлт Орос Улс, Улаан армийг танилцуулсан үзэсгэлэнг Москвагийн Улсын их дэлгүүрт зохион байгуулсны дараа хэд хэдэн удаа улаан армийн тухай сэдэвчилсэн үзэсгэлэн гарсны дараа 1921 онд Улаан Арми, Флотын Музей болгох шийдвэр гарч, 1922 онд Воздвиженка 6-д (одоогийн Оросын улсын номын сангийн эсрэг талын барилга, 1930-аад онд нураасан) нүүлгэснээр үүдээ нээсэн. 1951 онд музейн нэрийг Зөвлөлтийн Улаан Армийн Төв Музей гэж нэрлэн, 1965 оноос одоогийн байршилд нүүж орсон. 1993 онд Оросын Зэвсэгт Хүчний Төв Музей гэж нэрлэв.

Үзвэр[засварлах | кодоор засварлах]

Музей нь 15,000 гаруй үзвэр, 24 танхим, 5000 м2 талбайтай. Үзвэрүүд нь дараах үед хамаарах 24 танхимтай.

  • Оросын армийн түүх 1917 он хүртэл (1-3-р танхим)
  • Иргэний дайны үе (4-6-р танхим)
  • Зөвлөлтийн ажилчин тариачны улаан арми байгуулагдах үе (7-8-р танхим)
  • Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Улаан арми (9-18-р танхим)
  • Дайны дараах Зөвлөлтийн зэвсэгт хүчний түүх (19 - 21-р танхим)
  • ОХУ-ын зэвсэгт хүчин ба орчин үе (22-24-р танхим).

Үзвэрүүд нь Зөвлөлтийн үеийн нэрт зүтгэлтнүүдийн хэрэглэж байсан хувийн эд зүйлс, зэвсэг; түүхэн үйл явдалд холбоотой зөвлөлтийн болон дайсан этгээдийн эд зүйл, фото зураг, одон медаль, цэргийн дүрэмт хувцас, баримт бичиг, зурагт хуудас, сонин, цэргийн төрөл бүрийн зэвсэг техник зэрэг зүйлс байдаг.

Салбар музей[засварлах | кодоор засварлах]

Оросын Зэвсэгт Хүчний Төв Музей нь дараах салбар музейнүүдтэй.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "МЕМОРИАЛЬНЫЙ КАБИНЕТ-МУЗЕЙ Г.К. ЖУКОВА".
  2. "Музей Ракетных войск стратегического назначения".
  3. "МУЗЕЙ ВОЙСК ПРОТИВОВОЗДУШНОЙ ОБОРОНЫ".
  4. "Музей истории ВДВ".
  5. "Музей истории военной формы одежды".
  6. "Бункер Сталина".