Jump to content

Орос-Японы харилцаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Орос-Японы харилцаа
Map indicating locations of Япон and Орос

Япон

Орос

Орос-Японы харилцаа гэж Оросын Холбооны Улс, Япон Улсын хоорондын сүүлийн 300 орчим жилийн харилцаа, хамтын ажиллагааг хэлнэ.

2016 оны 5 дугаар сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-д ажлын айлчлал хийж, эрчим хүч, аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хот орчны асуудал, жижиг болон дунд үйлдвэрийн хамтын ажиллагаа, өндөр технологи, хүмүүнлэгийн солилцоо гэсэн найман чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсан. 2016 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн арван нэг жилийн дараа Японд хийсэн анхны албан ёсны айлчлал болсон. Үүний үр дүнд Засгийн газар болон байгууллага хоорондын 12 гэрээ, 68 арилжааны гэрээнд гарын үсэг зурсан байна. 2017,2018,2019 онд Японы Ерөнхий сайд Ш.Абэ ОХУ-д төрөл бүрийн айлчилал хийсэн байна.

1956 онд ЗХУ, Япон улс Зөвлөлт-Японы харилцааг хэвийн болгох тухай Тунхаглалд гарын үсэг зурсан. Энэхүү баримт бичигт ЗХУ -ын зүгээс Шикотан арал болон Хамобай арлуудыг шилжүүлэх тухай ЗХУ -ын амлалт бичгээр бичигдсэн боловч хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулсны дараа л шилжүүлнэ гэсэн байдаг болно.

ОХУ, Японы худалдаа 2018 онд 17% -иар өсч 21.3 тэрбум ам.доллар болжээ. 2019 оны 1-р сараас 4-р сард энэ үзүүлэлт 6.7 тэрбум ам.доллар байжээ.

Хоёр улсын харицааны түүхийг дараах хэсэгт хувааж болно.

  • XVIII - XIX зууны эхний хагас - дипломат харилцаа тогтоохоос өмнөх үе;
  • 1855-1895 он - хоёр талын паритетын үе;
  • 1895-1917 он - колоничлолын өрсөлдөөний үе;
  • 1917-1922 онууд - Орос дахь иргэний дайн ба Алс Дорнод дахь цэргийн оролцоо;
  • 1922-1931 - харилцаа холбоо тогтоож, бэхжүүлэх;
  • 1931-1945 он - зэвсэгт төвийг сахих харилцаа;
  • 1945-1956 он - дипломат харилцаагүй үе;
  • 1956-1960 он - дипломат харилцаагаа сэргэсэн үе;
  • 1960-1985 он - хоёр орны харилцааны зогсонги байдал;
  • 1985-2000 он - Хүйтэн дайны төгсгөл ба хоёр туйлт ертөнцийн дараах харилцаа;
  • 2000 оноос хойш - газар нутгийн асуудал, эдийн засгийн түншлэлийг идэвхжүүлэх прагматик бүрэлдэхүүн хэсэг нэмэгдсэн.

17 дугаар зууны дунд үед Сибирийн ихэнх хэсгийг өөртөө нэгтгэсэн Орос улс Агнуурын тэнгисийн эрэг хүрсэн байв. 1701 онд В. Атласовын удирдаж байсан Камчаткын экспедицийнхэн усан хөлөг онгоцны сүйрэлд өртсөн Дэмбэй хэмээх япон хүнтэй тааралдсанаар Япон улс байдгийг анх мэджээ. Дэмбэйг Москва хотод хүргэж I Пётр хаанд бараалхуулсны дараа 1707 онд Пётр хаан Санкт-Петербург хотод Япон хэлний сургууль нээх тушаал өгч, Дэмбэйг түүнийг багшаар томилсон байна. Үүний дараа Япон руу чиглэсэн далайн замыг олох экспедицийг улсын хэмжээнд зохион байгуулж, 1739 онд Спанберг, Уолтон нарын хөлөг онгоцууд Рикүзэн, Ава мужуудын эрэгт буужээ. Нутгийн иргэд оросуудаас хүлээн авсан мөнгөн зоосыг "бакүфү"-д хүргүүлж тэд цааш нь Японд амьдарч байсан нидерландчуудааас зөвлөгөө авахаар зоосыг барьж очжээ. Тэд эдгээр зоосыг цутгасан газрын талаар мэдээлэл өгч, улмаар Япон мөн хойд хэсэгт нь "Оросиа" (Орос) улс оршин тогтнож байгааг анх мэдсэн гэдэг.

Хоёр улсын харилцааны дараагийн хэсэг нь 1783 онд Амчитка арал дээрх, Дайкокүяа Коодаюүгийн удирдсан Японы Шиншоо-марү хөлөг онгоцны сүйрэл байв. Тэнд Японы хөлөг онгоцны багийнхан үслэг эдлэл худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг Оросын үйлдвэрлэгчидтэй уулзав. Дараа нь тэд хад мөргөж унасан оросын хөлөх онгоцыг орлох усан онгоцыг хамтдаа барьж, Охотск руу далайн аялал хийх ёстой байв. Япончууд нутаг буцах арга зам хайж Эрхүү мужийн захирагаас зөвшөөрөл хүссэн боловч татгалзсан хариу өгчээ. Кирилл Лаксманы зуучлалын ачаар Дайкокүяа Коодаюү 1791 оны 6 дугаар сарын 28-нд II Екатеринатай хувийн уулзалт хүсч, Оросоос гарах зөвшөөрөл авч чаджээ. Амьд үлдсэн япончуудыг эх оронд нь хүргэхээр 1792 онд Адам Лаксманы удирдлага дор Оросын экспедицийг Японд илгээж, хоёр улсын хооронд анхны албан ёсны холбоо тогтоох шалтгаан болжээ.

1917-1922 он. Орос дахь иргэний дайн ба Алс Дорнод дахь цэргийн оролцоо

[засварлах | кодоор засварлах]

Орос дахь Октябрийн хувьсгалын дараа Япон "Антанта" холбоотон улсуудын хамт ЗХУ-ын эсрэг цэргийн ажиллагаанд оролцсон.

1918 оны 1-р сараас Японы цэргүүд Сибирь, Алс Дорнодыг эзлэх, Улаан партизанууд, Улаан армийн эсрэг байлдааны ажиллагаанд оролцож, энгийн гэмгүй иргэдийн эсрэг ажиллагаанд оролцов. Ивановка хотод (Амур муж) болсон хамгийн алдартай үйл явдлын үеэр Японы цэргүүд болон тэдэнд тусалсан цагааны цэргүүд 257 хүний ​​аминд хүрсэн (ихэнх нь пулемётоор буудуулж, 38 нь амбаарт амьдаараа шатаагдсан). Аллагын үр дүнд арван эмэгтэй, дөрвөн хүүхэд алагдсан; Хөдөөгийн 196 өрх орон гэргүй болсон; 160 гэр бүл хөдөлмөрийн чадвартай бүх гишүүдээ алдаж, мянга орчим хүүхэд өнчин хоцорчээ. Үүнтэй ижил төстэй эмгэнэлт явдал Амур мужийн бусад тосгод - Сохатино, Мазаново, Красный Яр, Павловка, Васильевка, Тамбовка, Андриановка гэх мэт газруудад тохиолдсон. Дөнгөж 1922 онд Японы цэргүүд Оросын нутаг дэвсгэрээс гарав.

1990 оноос хойших харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Япон бол ОХУ-ын стратегийн ашиг сонирхолд нийцсэн харилцан ашигтай сайн хөршийн харилцааг бэхжүүлж, Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулдаг Алс Дорнод дахь Оросын чухал түнш гэж оросын тал үздэг байна. Одоогийн байдлаар Орос-Японы харилцаа өргөн хүрээнд хөгжиж байна. Үүний зэрэгцээ, нэн тэргүүнд худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломж хараахан бүрэн хэрэгжээгүй байгааг хоёр тал хүлээн зөвшөөрч байна.

Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн 2013 оны дөрөвдүгээр сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны удирдагчдын баталсан Хамтарсан мэдэгдэл нь хоёр орны харилцааг эрчимжүүлэх хамгийн чухал чиглэлүүдийг тусгасан “замын зураг” юм. Улс хоорондын яриа хэлэлцээ, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэргийн болон хилийн яамдын харилцаа холбоог чангатгах, парламент хоорондын солилцоог хөгжүүлэх, олон улсын тавцанд хоёр орны уялдаа холбоог гүнзгийрүүлэх гэх мэт.

Хоёр орны хооронд "Өмнөд Курилын арлууд"-ын газар нутгийн асуудал харилцааг хөгжүүлэхэд саад тотгор болдог байна.