Jump to content

Орос-гүржийн дайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Орос-гүржийн дайны газрын зураг

Орос-гүржийн дайн (гүрж. რუსეთ-საქართველოს ომი), Оросын Гүрж рүү хийсэн довтолгоо (англи. Russian invasion of Georgia) буюу 08.08.08 -ны дайн— бол 2008 оны 8-р сард Гүрж, нөгөө талаас Орос болон өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Өмнөд Осети, Абхазийн Бүгд найрамдах улсуудын хооронд болсон тулалдаан юм.

2008 оны эхээр Орос-Гүржийн харилцаа ноцтой муудсан байв. Гүрж-Осетийн мөргөлдөөний бүс дэх байдал 7-р сарын сүүлээс 8-р сарын эхээр огцом хурцдаж эхэлсэн. 8-р сарын 7-8-нд шилжих шөнө Гүрж тусгаар тогтнолоо зарласан эдгээр нутаг дэвсгэрт цэргээ оруулж, Өмнөд Осетийн нийслэл болон хилийн зааг дээр байрлах Оросын энхийг сахиулагчдын байрлалыг их буугаар буудаж, дараа нь босогч бүс нутагт хяналт тогтоож эхлэхэд томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн юм.

8-р сарын 8-ны үдээс хойш ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев мөргөлдөөнтэй бүс рүү цэргээ оруулж эхэлснийг зарлав (зарим ангиуд өмнө нь орж ирсэн). Хэдхэн хоногийн дотор Оросын цэргүүд Өмнөд Осетийн зэвсэгт хүчнийхэнтэй хамтран Гүржийн цэргийг Өмнөд Осетоос, мөн Абхазын хүчинтэй хамтран Абхазийн Кодори хавцлаас Гүржийн хэд хэдэн бүс нутгийг эзлэн, мөргөлдөөний бүстэй зэргэлдээх бүс нутгийг эзэлжээ.

Энэ дайн нь геополитик, эдийн засгийн болон бусад чухал үр дагавартай байсан юм. Ийнхүү 8-р сарын 26-нд Орос улс Өмнөд Осет, Абхазийг тусгаар улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөв. 9-р сарын 2-нд Гүрж улс Оростой дипломат харилцаагаа таслав. Гүржийг НАТО-д элсүүлэх үйл явц хойшилсон байна.

Өмнөх үйл явдал

[засварлах | кодоор засварлах]

Мэргэжлийн цэрэгтэй болох хөтөлбөрийг Гүрж 2002 оноос АНУ-ын дэмжлэгээр хэрэгжүүлж эхэлжээ. АНУ-ын Тусгай хүчний сургагч нар Гүржийн "элит" ангиудыг сургаж бэлтгэхдээ жижиг бүлгийн тактикийг голлож, онц буудагч болгох, хүн нэг бүрийн бэлтгэлийг сайжруулахад их анхаарчээ. Зөвхөн офицеруудаас бүрдсэн тусгай томилолтын "Коммандос" батальоныг байгуулсан. Эдгээрт бие бялдар сайтай залуусыг авч, цалинг ч өндөр тогтоосон аж. Элитийн дайчдыг бусад ангид томилохгvйгээр 3 жил сургаж, хоол хvнсийг нь сайжруулах, сахилга батыг чанд сахиулах арга хэмжээ авчээ. Хөтөлбөрийн хүрээнд 5 батальоныг бэлтгэж, тэдгээрт 35 нас хүрээгvй залуусыг авч доод тал нь 4 жил алба хаалгахаар гэрээ хийсэн ба 7500 хүн бэлтгэсэн гэх тоо байдаг. Мөн Турк сургагч нар 750, Израильчууд 200 явган цэргийг хот сууринд байлдах ажиллагаанд сургажээ. Түүнчлэн РЭТ-ийн цэрэг, танк, их буу, холбооны станцын тоотуудыг ч сургаж бэлтгэсэн аж. Гүржийн мэргэжлийн цэргийн 5 явган бригад дайны үед үүргээ сайн гүйцэтгэснийг Оросууд ч хүлээн зөвшөөрчээ. 10000 хvнтэй эдгээр бригад Иракт үүрэг гүйцэтгэсэн дайчидтай учир захирах, захирагдах ёсыг хүнд нөхцөлд чанд биелүүлдэг, сэтгэл зvйн хувьд тогтвортой, тэсвэр хатуужилтай, байлдах бэлтгэлтэй байсныг Оросууд онцлон тэмдэглэжээ. Эдгээр чанарыг тэд Цхинвал хот болон Присскийн єндєрлєгийг хэд хэдэн удаа мятрашгvйгээр довтолж эзлэн авахдаа, Оросын цэргийн давамгай хvчний дайралтыг няцаахад харуулсан байна. Америкчуудын дvгнэлтээр тэдний сул тал нь ахлагч нар байжээ. Дайн байлдаанд тасаг, зарим vед салаа удирдах гол vvрэгтэй ахлагч нарын байлдааны бэлтгэл хангалтгvй, удирдах дадлага, туршлага дутмаг байсан нь ажиглагдаж. Мєн танк, ЯЦБМ-ыг байлдаанд чадмаг ашиглах, тэдгээрийг явган цэрэг, галын хєнєєлийн хэрэгсэлтэй уялдуулах явдал Гүржийн Зэвсэгт хvчинд төлөвшөөгvй байжээ. Гүржүүд жижиг бvлгээр ажиллаж байсан ч газар орны далдлах, хамгаалах давуу талыг сайн ашиглахгvй нөхцөлд эдгээр нь томоохон армийн эерэг vр өгөөж багатай гэдэг нь нотлогдсон аж. Гvржийн цэрэг холбоо, тагнуул, чиг баримжаалах, шєнийн харааны хэрэгслээр давуу байсан ч эдгээр нь зєвхєн хангалтын vvрэг гvйцэтгэдэг учир шийдвэрлэх нєлєє vзvvлээгvй. Ийм шинэ хэрэгслийг хуучирсан болон єєр улсад vйлдвэрлэсэн зэвсэг, байлдааны техникийн хамт ашиглахад үр дүн багатай, өөр хоорондоо тохиромж муутай байдаг нь нотлогджээ. Шинэ төрлийн хэрэгслийг шинэ үеийн зэвсэг, техникт зориулж бvтээдэг байна. Гүржүүд Өмнөд Осети, Абхазийг эзлэн авахаар эртнээс бэлтгэжээ. Тиймээс Зэвсэгт хvчин нь тус 2 улсын салан тусгаарлагч зэвсэгт бvлэглэлтэй тэмцэхэд тусгайлан бэлтгэгдсэн, энэ хоёр бvс нутгийг төвөггүй эзлэх бvрэн боломжтой байжээ. Мэргэжлийн чиг хандлагатай болж байсан Гүржийн Зэвсэгт хvчин гагцхүү улс орноо гадны түрэмгийллээс хамгаалахад, томоохон армитай тэмцэхэд төдийлөн бэлтгэгдэж сургагдаагvй байсан гэж үзэж болно.

Абхази, Өмнөд Осетийг Гүрж эзлэхээр бэлтгэж байсан бол ОХУ ч мөн Гүржийн халдлагад бэлтгэж байжээ. Дайнаас 1 сарын өмнө Өмнөд Кавказын цэргийн тойргийн анги, салбарууд хээрийн сургууль хийж, энэ дайнтай төстэй цагийн байдалд ажиллажээ. Тус бүс нутагт байрладаг Оросын цэргийн анги, салбарууд дайн болохоос өмнө хээрийн сургууль, дадлагаас ирсэн, зэвсгийн системvvд нь галт хэрэгслээр хангагдаж, байлдааны техник нь шатахуунаар бүрэн цэнэглэгдсэн байжээ. Дайнд тус бvс нутагт байрладаг 58 дугаар армийн нэгтгэл, ангиудыг шуурхай оруулах ёстой байтал стратегийн тээвэрлэлт, хөдөлгөөнт чадваргүй байсны улмаас Псков, Ивановт байрладаг шүхэр-десантын дивиз, Ульяновскийн агаараас дайрах бригадыг эхлээд оруулжээ. Мотобуудлагын цэргийн адил байлдсан эдгээр ангиуд үүргээ сайн биелvvлсэн. Энэ нь бэлтгэл сургалт сайтай, байлдааны байнгын бэлэн байдалд байдаг нэгтгэл ангиуд дайнд үр нөлөөтэй байдгийг, бас Оросууд vvрэг гvйцэтгэх чадвартай мотобуудлагын анги, салбаргvй болсныг гэрчилж байгаа юм. Дайны явцад Оросууд агаарт хvчний давуу байдлыг бий болгосон ч агаарын орон зайг давамгайлж чадаагvй. Энэ 5 єдрийн дайнд ОХУ 4 байлдааны онгоц буюу 3 агаар дайралтын СУ-25, 1 стратегийн бємбєгдєгч ТУ-22МЗ онгоцоо алдсан. Гэтэл Гvржид орчин vеийн сєнєєгч онгоц байгаагvй, бас АДЭХ ихэнх хэрэгсэл хуучин ЗХУ, Украинд vйлдвэрлэгдсэн байв. Стратегийн бємбєгдєгчєє алдсан нь Оросууд хэт бардам байсныг, эсвэл Гvржийн цэргийн хvчийг дутуу vнэлсний илрэл юм. Аливаа дайн, байлдаанд ийм онгоц гол vvрэгтэй бєгєєд дайсны АДЭХ идэвхтэй бvсэд орохгvйгээр далавчит пуужин, эсвэл бусад єндєр цэцтэй зэвсгээр цохилт хийж их хохирол vзvvлдэг.

Мєн уг бємбєгдєгч ганцаар биш халхлалт, хамгаалалтын онгоцын хамт vvрэг гvйцэтгэдэг гэдэг зарчмыг Оросууд баримтлаагvй бололтой. ТУ-22-ыг алдсан нь дайсны АДЭХ хэрэгслийг урьдчилан илрvvлж, цаг тухайд нь устгаагvйтэй, эсвэл радиоэлектрон саад тавиагvйтэй холбоотой юм. Дайн, байлдааны явцад Гvржийн тун жижигхэн АЦХ (СУ-25 загварын 8 онгоцтой) идэвхтэй ажиллаж, дайралтад нь Оросын цэргийн цуваа болон анги, салбарууд єртжээ. Энэ нь Оросын Зэвсэгт хvчин агаарт дайн явуулах, агаарын орон зайг ноёрхож чадахгvй байгаа, мєн єєрийн цэргийг дайсны агаарын цохилтоос хамгаалах бэлтгэл сул байгааг гэрчилж байна.

Сvvлийн жилvvдэд АНУ, НАТО-ийн орнуудын Зэвсэгт хvчинд Байлдааны удирдлагын системийг нэвтрvvлээд байгаа. Энэ нь тагнуул, байлдааны хангалтын нэгж, байлдааны анги салбар, галын хєнєєлийн хэрэгсэл, ар талын хvч хэрэгслийн удирдлагыг нэгтгэсэн тогтолцоо юм. Єєрєєр хэлбэл дайсны тухай бvх тєрлийн тагнуул туршуулын мэдээ, єєрийн болон холбоотны цэрэг, галын хєнєєлийн хэрэгелийн байршил, байлдаан болж буй газар орны тухай мэдээ, мэдээллийг компьютержсэн газрын зурагт оруулж байлдааны тушаал зааврыг шуурхай єгч удирдах боломжийг олгодог хэрэгсэл. Энэ системийг бий болгоход сансрын, агаарын, газрын, тэнгисийн болон тусгай тагнуулын хэрэгсэл, мэдээллийн найдвартай сvлжээ, єєрийн болон дайсны цэргийн байршлыг тодорхойлох навигацын хиймэл дагуул, тушаал заавар дамжуулах орчин vеийн холбооны хэрэгсэл шаардлагатай байдаг. Уг дайны vед дайсны целийг илрvvлэх, тэдгээрийг янз бvрийн галын хєнєєлийн хэрэгслээр устгах, устгасан эсэхийг шалгах, цэргийг удирдах явц тасралтгvй хийгдэж байгаагvй нь Оросын Зэвсэгт хvчинд орчин vеийн ийм систем нэвтрээгvйг нотолж байна. Эл дайн мєн Оросын Зэвсэгт хvчний сайн талуудыг ч харууллаа.

Байлдааныг газар, агаар, тэнгист явуулж, тvvнд шvхэр десант, тусгай томилолтын цэргийг амжилттай оролцуулсан, анх удаа кибер дайн явуулах оролдлого хийсэн. Дайны vед Гvржийн vндэсний интернетийн серверvvдийг Орост байрлалтай компьютерийн сvлжээнvvдийн тусламжтайгаар жагсаалаас гаргаснаар Гvржийн Ерєнхийлєгчийн Ажлын алба болон Засгийн газрын веб хуудсууд ажиллагаагvй болж Польшийн серверийг ашиглахад хvрсэн юм. Оросын Зэвсэгт хvчин дайн, байлдаан хийхдээ ХЗЦ-ийн хэт давуу хvчийг ашиглах (3:1), галын бєєгнєрvvлсэн цохилтыг дайсанд єгдєг нь хэвээр байна. Харин барууны орнуудын цэргийн урлагт дайсны эерэг ижил хэмжээний цэргийн хvчээр(1:1) тулаан хийхдээ тактикийн арга хэлбэрийг чадмаг ашиглах, дайсны цэргийн байлдааны журмын бvхий л гvнд єндєр цэцтэй зэвсгээр гол гол цельд цохилт хийж байлдах чадваргvй болгохыг заадаг.

Дvгнэлт Энэ дайн 1.Vндэстэн угсаатны ялгаа зэвсэгт мєргєлдєєнд хvргэж болзошгvйг, 2. Шинэ тусгаар улс орнууд дайн байлдааны талбар болдгийг, 3. ОХУ хvчирхэг болсныг, 4. Єєрийн ашиг сонирхлыг хамгаалах нэрээр хvчирхэг улс олон улсын гэрээ хэлэлцээрийг vл тоомсорлон цэргийн хvч хэрэглэх болсныг гэрчилж байна. Мєн уг дайн ОХУ-тай хил залгаа хєрш орнуудад айдас тєрvvлж, туе улстай хийж буй харилцаанд онцгой анхаарах, болгоомжтой хандаж байх сургамж, сануулга єгсєн юм. Орос иргэд олонтой Украин, Казахстан зэрэг улс ч ОХУ хvчирхэгжсэн, "таалагдахгvй" улсдаа тvрэмгий бодлого явуулахаас татгалзахгvй, ашиг сонирхлоо зэвсгийн хvчээр хамгаалах чадвартай болсонд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байсан. Бид ч гэсэн єєрийн улсын аюулгvй байдлын орчинд vнэлэлт дvгнэлт хийж, гарч болзошгvй аюул заналыг тодорхойлох хэрэгтэй юм. Оросуудтай бид найрсаг харилцаатай гэж бодож, найдаж явдаг. Гэтэл ирээдvйд ямар нэг ашиг сонирхлын vvднээс манай улс болон ОХУ, эсвэл БНХАУ-ын хооронд зєрчилдєєн гарахгvй гэсэн баталгаагvй. Оросын Тєрийн Думын орлогч дарга В.Жириновский РенТВ-д єгсєн ярилцлагадаа "Монгол Улс бидэнд маш их єртєй. Єрєє нэхэхэд Монголчууд мєнгє байхгvй гэдэг. Тэгээд манай хилээр орж ирээд адуу мал хулгайлах юм. Иймд Тувагийн иргэдэд зэвсэг олгохын зэрэгцээ Монголд очиж мал сvргийг нь туун авчраад хориглох хэрэгтэй" гэснийг энэ оны 1 дvгээр сарын 1-нд нэвтрvvлсэн билээ.

Энэ дайнд Гүржийн талаас 412 хvн, тэдний дотор цэргийн 170 албан хаагч, 228 энгийн иргэн амь үрэгдэж, 1747 хvн шархдаж, бас 24 хүн сураггүй алга болжээ. Гүржийн англи хэл дээр гардаг "The Georgian Times" сонинд мэдээлснээр, Өмнөд Осетийн /Гүржид Цхинвалийн бүс нутаг гэдэг/ 19381 дүрвэгч, Кодорийн /Абхазтай хил залгаа/ 1893, Ахалгорийн районы /2008 оны 8-р сарын дайны дүнд Цхинвалийн хяналтад шилжсэн Өмнөд Осетийн зүүн нутаг/ 5348 дүрвэгч албан ёсоор бүртгэгдсэн байна. Тус хэвлэлд мэдээлснээр, 150 мянга орчим гүрж хүмүүс орон гэргүй болжээ. Оросын тал ч мөн адил хохирлынхоо талаар мэдээлсэн байна. ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын дэргэд байгуулсан Мөрдөн шалгах хорооны шинэ мэдээгээр, тус улсын цэргийн 67 албан хаагч амь үрэгджээ. Тус хорооноос мэдээлснээр, Гүрж улс Өмнөд Осети руу халдан довтолсноор орон сууцны 655 барилга юу ч үгүй нурж, 2139 барилгын зарим хэсэг нь нурж, 33 мянга гаруй хүн орох оронгүй болжээ. Гүржийн арми осетийн ард түмнийг хомроголон устгасан тухай эрүүгийн хэргийг тус хороо 2010 оны 8-р сарын 8 гэхэд мөрдөн шалгаж дуусахаа амлажээ. Одоогоор 162 хүн амь үрэгдсэнийг баримтжуулаад байна гэв. Энгийн номхон 2000 гаруй иргэн амь үрэгдсэн гэж Өмнөд Осетийн эрх баригчид урьд нь мэдэгдсэн билээ.