Оюуны дархлаа ТББ
Эрүүл мэндийн сэтгүүл зүйн “Оюуны дархлаа” төрийн бус байгууллага нь сэтгүүлчдэд эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг олгож, тэднээр дамжуулан иргэд, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2008 онд байгуулагдсан, Монгол Улсад бүртгэлтэй, ашгийн бус байгууллага юм. “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагын тэргүүнээр сэтгүүлч Гончиглувсангийн Энхбаатар ажилладаг.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]Оюуны дархлаа төрийн бус байгууллага нь зорилгынхоо хүрээнд сургалт, судалгаа хийх, ухуулга нөлөөлөл, идэвхжүүлэх үйл ажиллагаа явуулах, ном товхимол, сонин хэвлэл, гарын авлага хэвлэх, телевиз радиогийн кино, нэвтрүүлэг бэлтгэж олон нийтийн хүртээл болгох гэх мэт өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Мөн сэтгүүлчдийн дунд эрүүл мэндийн сэдвүүдээр тогтмол шилдэг бүтээлийн уралдаан зарлаж, шалгарсан бүтээлүүдийг эмхтгэж гарын авлага ном болгон хэвлэж, олон нийтийн хүртээл болгодог. Телевизийн шилдэг бүтээлүүдийг эмхтгэж цомог болгон олны хүртээл болгосны зэрэгцээ зарим бүтээлийг Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн институт болон бусад олон улсын мэргэжлийн байгууллагын уралдаан тэмцээнд оруулж байлаа.
2019 оны байдлаар нийтдээ 30 гаруй нэр төрлийн ном товхимол, гарын авлага, сонин, сэтгүүлийг 65 мянган хувиар хэвлэж олны хүртээл болгов.
Оюуны дархлаа төрийн бус байгууллага нь дэргэдээ тодорхой мэргэшлээр төрөлжсөн сэтгүүлчдийн клубуудыг тогтмол ажиллуулдаг. Одоогоор хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэлд харьяалагддаг 60 гаруй эрүүл мэндийн идэвхтэй гишүүн сэтгүүлч байна. Тэд нарын дунд тогтмол уулзалт зохион байгуулж, дараа дараачийнхаа үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж явдаг.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
[засварлах | кодоор засварлах]- Сургалт зохион байгуулах
- Судалгаа хийх
- Ухуулга нөлөөллийн ажил хийх
- Ном, сонин хэвлэх
- Телевиз радиогийн нэвтрүүлэг бэлтгэх
- Баримтат кино хийх
Хамтын ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]НҮБ, НҮБХАС, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, ЭМЯ, ХНХЯ, МУЗН, Италийн АИФО олон улсын байгууллага, Норвегийн тусламжийн байгууллага, Тэгш нийгэм холбоо ТББ
Хэвлэн нийтэлсэн бүтээл
[засварлах | кодоор засварлах]Ном
[засварлах | кодоор засварлах]- Амьдрал бэлэглэгч
- Ахлах ангийнханд үе тэнгийхэн туслаж чадна
- Сэтгэлийн нүд
- Сэтгүүлчид оюуны вакцин түгээгч
- Сэтгүүлчид оюуны дархлаа түгээгч
- Сэтгүүлчид ХДХВ,ДОХ-ын эсрэг
- Зүрхээ чагная хамтдаа
- Зүрх сэтгэл өөрчлөгдсөн цагт хувь заяа тэгширдэг
- Үнэнийг мэдье, үзэн ядалтыг зогсооё
- Үзэгнээс өөр зэвсэггүй биднээс үнэндээ тэд айдаг
- Телевизийн сэтгүүлчид ХДХВ ба ДОХ-ын асуудлыг нэвтрүүлэгтээ хэрхэн тусгах вэ? гарын авлага
- Сонин хэвлэл болон веб сайтуудад ХДХВ ба ДОХ-ын асуудлыг хөндөж буй байдал
Сонин
[засварлах | кодоор засварлах]- Оюуны дархлаа
- Тэгш дүүрэн-хайр энхрийлэл
- Төслийн мэдээ-хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
- Төслийн мэдээ-бие даан амьдрах
- Хэрэглэгчийн мэдээ
Телевизийн нэвтрүүлэг
[засварлах | кодоор засварлах]- Тархины харвалт түүнийг сэргээн засах
- Нуруу нугасны гэмтэл ба түүнийг сэргээн засах нь
- Тогтвортой хөгжил ба хамт олонд түшиглэсэн сэргээн засалт
- Ази номхон далайн чуулга CBR-ын уулзалт Монголд болно
- Тэгш дүүрэнгийнхэн Токио хотноо
- Бие даан амьдрах асуудлаар уулзалт зохион байгуулав
- [https://www.youtube.com/watch?v=zLFSzm72BHM&t=0s&list=PLD8G6Va3WCSX6HQlD9P88w5xSCi5B7R7U&index=4