Jump to content

Парисын Хэлэлцээр (2015)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Конвенцын дагуу Парисын хэлэлцээр
  Гишүүн орнууд
  Гарын үсэг зурсан
  Европын Холбоо соёрхон батлахад хамрагдсан талууд
  Гэрээ үйлчлэхгүй
Ноорог2015 оны 11 сарын 30-аас 12 сарын 12-ны хооронд Францын Ле Бурже хотод
Баталсан2016 оны 4 сарын 22; 9 жилийн өмнө (2016-04-22)
БайршилПарис, Франц
Үйлчилж эхэлсэн2016 оны 11 сарын 4; 9 жилийн өмнө (2016-11-04)[1][2]
НөхцөлНҮБУАӨСК-ийн 55 тал соёрхон баталж, нэгдэн орсон нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 55 хувийг эзлэх
Signatories195[1]
Оролцогчид195[1] (жагсаалт)
ХадгалагчНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Хэл
  • Араб
  • Хятад
  • Англи
  • Франц
  • Орос
  • Испани
Бүрэн эх
Парисын хэлэлцээр Викинөөц дээр

Парисын Хэлэлцээр (Англи: Paris Accords, Paris Agreemnt, Франц: Accord de Paris) буюу “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”(Англи: Paris Climate Accords нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Конвенцын (Англи: Framework Convention on Climate Change, UN FCCC) хүрээнд байгуулсан, 2020 оноос хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж агаар дахь нүүрсхүчлийн хийг бууруулах замаар дэлхийн цаг агаарын дулаарлыг зогсоох зорилготой олон улсын хэлэлцээр юм.

Парисын уур амьсгалын талаарх бага хурлын үеэр Киотогийн протоколын оронд боловсруулж, 2015 оны 12 дугаар сарын 12-нд бүх нийтээр буюу 190 гаруй орон хүлээн зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 22-нд гарын үсэг зурсан хэлэлцээр болно.

Хэлэлцээрийн 2 дугаар зүйлд заасан ёсоор НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ялангуяа дэлхийн дундаж температурын өсөлтийг 2 хэмээс "нэлээн доогуур" байлгах, температурын өсөлтийг 1.5 хэм хүртэл хязгаарлах "хүчин чармайлт гаргах" явдал гэж зорилтоо тодорхойлсон байна.

Парисын хэлэлцээр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2 хэмээс хэтрүүлэхгүй байж, улмаар 1.5 хэмд хязгаарлах амлалтыг дэвшүүлсэн түүхэн ач холбогдолтой олон улсын хэмжээний баримт бичиг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын ЕНБД Пан Ги-мүнийн санаачлан зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний арга хэмжээнд оролцож, Монгол Улс уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг гардуулан өгсөн билээ.

  1. 1.0 1.1 1.2 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named depo2
  2. "Paris Climate Agreement Becomes International Law". ABC News. Эх хувилбараас архивласан: 2016-11-04. Татаж авсан: 2025-08-16.