Патрик Лихи
| |||||||||||||||||||
|
Патрик Жозеф (Пэт) Лихи (Англи: Patrick Joseph (Pat) Leahy, 1877 оны 5 сарын 20 – 1926) нь Ирландын хөнгөн атлетикч бөгөөд Их Британи ба Ирландын нэрийн өмнөөс 1900 оны зуны олимпод оролцож, өндрийн харайлт болон уртын харайлтын төрөлд медаль хүртсэн тамирчин юм.
Тэрээр Лимерик тойрог, Корк тойргийн хил дээр орших Чарльвиллийн Креганд мэндэлжээ. Ах дүү долуулаа спортын хүмүүс болсны нэг нь Пэт байв. Түүний ах Кон нь мөн олимпын медальтай харайгч байснаас гадна өөр нэг ах Тимоти нь харайлтаар амжилттай хичээллэж байсан. Патрик 1898 онд Дублин хотод 6 фут 4 инч (1.93 м) дээгүүр харайж, Британийн өндрийн харайлтын дээд амжилтыг тогтоож байв.
1900 оны олимпын наадамд Лихи харайлтын 3 төрөлд оролцож, өндрийн харайлтаар АНУ-ын Ирвинг Бакстерийн ард орж мөнгөн медаль хүртсэн бол уртын харайлтын төрлөөр Алвин Кранцлайн, Майер Принштайн нарын дараа орж хүрэл медаль зүүжээ. Мөн харайлт, алхалт, үсрэлт (гурвын харайлт)-ийн төрөлд Принштайн, Жеймс Коннолли, Льюис Шелдон нарын дараа орж дөрөвдүгээр байр эзэлсэн.
1909 онд Патрик, Кон Лихи нар АНУ руу нүүсэн бөгөөд Патрик тэндээ 1926 онд 49 настайдаа нас нөгчжээ.