Пептид
Харагдац
Пептид (Грек. πεπτός, "боловсрогдсон", πέσσειν, "боловсруулах") нь, пептидийн холбоогоор хоорондоо холбогдсон амин хүчлийн мономерээс тогтох, биологийн гаралтай богино хэлхээ.
Нэг амин хүчлийн карбоксил бүлэг өөр амин хүчлийн амин бүлэгтэй урвалд ороход (холбогдоход) ковалент химийн холбоо үүснэ. Хамгийн богино пептидүүд бол дипептидүүд бөгөөд цааш трипептидүүд, тетрапептидүүд, г.м. үргэлжлэнэ. Полипептидүүд нь үргэлжилсэн урт ба салбарлаагүй пептидийн хэлхээ юм. Иймд пептидүүд нь, нуклейний хүчил, олигосахарид, полисахарид г.м. олон биологийн олигомерүүд ба полимерүүдийн химийн ангилалд багтана.