Амин хүчил
Харагдац

Амин хүчил [æməŋ.xuʧʰəɬ] (монгол хэлэнд "шүвтэн хүчил" гэж буулгасан байдаг) нь уургийг бүрдүүлэгч мономер нэгдлүүд бөгөөд ерөнхий бүтцийн хувьд нүүрстөрөгчид холбогдсон амин (-NH2) болон карбон хүчлийн (-COOH) функциональ бүлгүүдээс тогтдог. Эдгээр функциональ бүлгүүдээс гадна нүүрстөрөгчид холбогдсон хажуугийн бүлэг нь амин хүчлүүдийн бусдаасаа ялгарах онцлог болдог. Хажуугийн бүлгүүдийг цэнэгийн туйлшралаар, бүтцээр, хүчиллэг болон суурилаг шинж чанар, гидрофоб болон гидрофил шинж чанар, үл орлогдох болон орлогдох зэрэг хэд хэдэн шинж чанараар нь ангилж болдог. Хэдийгээр 500 гаруй амин хүчил бүртгэгдээд байгаа боловч эдгээрээс ердөө 22 нь л амьд биетийн бүтцийн найрлагад оролцдог.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]
Агуулах дахь «Амин хүчил» зургийн цомог