Польшийн Ажилчны Нэгдсэн Нам
Польшийн Ажилчны Нэгдсэн Нам, ПАНН (польш. Polska Zjednoczona Partia Robotnicza, PZPR) — Бүгд Найрамдах Польш Ард Улсын 1948-1989 онуудад эрх барьж байсан улс төрийн нам.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1948 оны 12-р сарын 15-нд Польшийн Ажилчны нам (ПАН) болон Польшийн Социалист нам хоёр нэгдэж байгуулагдсан улс төрийн нам. Тус нам ЗХУ-ын Коммунист Намтай нягт хамтран ажиллаж байсан.
1981 оны 7-р сард ПАНН-ын IX (онц) Их хурлаас намын шинэ хөтөлбөр боловсруулах тухай, "Социалист ардчиллыг хөгжүүлэх, социалист бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тогтворжуулахад ПАНН-ын тэргүүлэх үүргийг бэхжүүлэх тухай" тогтоолуудыг баталсан".
1986 оны 6-р сард ПАНН-ын нийт гишүүд, нэр дэвшигч гишүүдийн тоо 2 сая 126 мянган хүрч байжээ. Намын хэвлэлүүд нь "Трибуна Люду" (польш. Trybuna Ludu, орч. «Ардын индэр») сонин, "Нове Дроги" /Шинэ зам/, "Жичэ Партииi" /Намын амьдрал/ зэрэг сэтгүүл байжээ.
1989 оны парламентын сонгуулийн дараа сөрөг хүчнийхэнтэй (Эв санааны нэгдэл) хийсэн Дугуй ширээний хэлэлцээний шийдвэрийн дагуу тус нам эрх мэдлээ бүрэн алдаагүй ч нийгэмд дэмжлэг, эрх мэдэлгүй болсон нь илэрхий болсон. Үүний дагуу 1990 оны 1-р сарын 27-30-нд ПАНН-ын XI их хурал болж, 1639 төлөөлөгч оролцсон Их хурлаар намаа татан буулгах шийдвэрийг гаргасан байна.
ПАНН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нар
[засварлах | кодоор засварлах]- Болеслав Берут (Bolesław Bierut), 1948 оны 10-р сар —1956 оны 3-р сар (1948—1954 — ПАНН-ын Төв Хорооны дарга).
- Эдвард Охаб (Edward Ochab), 1956 оны 3-р сараас —10-р сар.
- Владислав Гомулка (Władysław Gomułka), 1956 оны 10-р сараас —1970 оны 12-р сар.
- Эдвард Герек (Edward Gierek), 1970 оны 12-р сараас —1980 оны 9-р сар.
- Станислав Каня (Stanisław Kania), 1980 оны 9-р сараас —1981 оны 10-р сар.
- Войцех Ярузельски (Wojciech Jaruzelski), 1981 оны 10-р сарын 18-наас —1989 оны 7-р сар.
- Миечислав Раковски (Mieczysław Rakowski), 1989—1990 он.