Пүрэвжавын Сандуйжав
Пүрэвжавын Сандуйжав (1938 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн- 2004 онд нас барсан)- Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч.
Эцэг Пүрэвжав, эх Хорлоо нарын хүү болж Сэлэнгэ аймагт төржээ. Тэрээр Чимид зангийн том хүү Балдан гэлэнгийн эмэгтэй дүүгийн ач хүү нь юм.
МУИС-ийг сэтгүүл мэргэжилээр 1962 онд төгссөн.
Улаанбаатар хотын 10 жилийн 2 дугаар сургуульд багшилж байсан.
1976 онд ЗХУ-ын Москва хотод ЗХУ-ын Коммунист Намын дээд сургуулийг төгссөн.
Монголын радиод редактор, хариуцлагатай редактор, утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор, нэвтрүүлгийн захиргааны дарга, улс төрийн тоймч зэрэг албыг хашсан байна.
1990-ээд оны дундуур 25-р суваг телевизд "Ням гаригийн зочин" нэвтрүүлэг хөтлөж байсан.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]1960-аад оноос уран бүтээлээ эхлэж “Хурын ус”, “Санахын жаргал”, “Гүйгүүл” зэрэг шүлэг, үгүүллэгийн ном “Босоо голчийн бодлого” радио нийтлэл, мөн дуртгалын номоо бичиж хэвлүүлжээ. Дууны яруу найрагт хүч сориж “Настан буурал эмээ”, “Мартахгүй л явна”, “Тавилан”, “Санахын жаргал”, "Улаанбаатарын үдэш" зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дуу зохиожээ.
1998 оны 9 дүгээр сард Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн эрхэм цол алдрыг хүртсэн.
Түүний төрсөн дүү нь Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва юм.