Пүрэвийн Бираабазар

Пүрэвийн Бираабазар нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хөдөлмөрийн баатар цолтой хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1945 онд Завхан аймагийн Их-Уул сумын хуучнаар 2-р баг, Цэцэрлэгийн дээд Цагаан хонх гэдэг газар малчин ард Пүрэвийн 3-р хүү болон мэндэлжээ. 1957-1961 онд сумандаа бага сургууль дүүргээд Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын харьяа Мод бэлтгэлийн аж ахуйд нормчин, хөрөөчнөөр ажиллаж байгаад 1962 он тракторчны курс төгсөж тракторчин болжээ. Улмаар цагаалгын тракторчин, ачигчийн тракторын оператороор 1976 он хүртэл ажиллахдаа Тосонцэнгэл хотын хөдөлмөрийн аваргаар шалгарч байв. 1976 онд Эрдэнэт хотын харьяа Хялганатын Мод бэлтгэлийн аж ахуйд ачигч тракторын оператороор ажиллах болсон байна.

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

Бираабазар VI, VII, VIII таван жилийн гавшгайч, ЗХУ-ын XI таван жилийн гавшгайчаар шалгарч байсан бөгөөд 5 удаа улсын хөдөлмөрийн аварга, 5 удаа Эрдэнэт хотын хөдөлмөрийн аварга, 10 удаа үйлдвэр аж ахуйн хөдөлмөрийн аваргаар шалгарсан. Мөн МҮЭ, Ой модны аж үйлвэрийн яамны дээд шагналууд, Алтангадас одон хүртэж байсан тэрээр 1991 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар болжээ.