Рембрандт

Self-portrait at 34 by Rembrandt (rectangular detail).jpg

Рембрандт (нид. Rembrandt Harmenszoon van Rijn [ˈrɛmbrɑnt ˈɦɑrmə(n)soːn vɑn ˈrɛin]; 1606 оны 7 сарын 15 өдөр - 1669 оны 10 сарын 4 өдөр) XVII зууныг төлөөлөх Нидерландын уран зураач. Тосон будаг төдийгүй, хорын сийлбэрийн арга болон эдгээрийн нийлмэл арга, хар зургийн аргыг хэрэглэн зурж байснаараа алдартай.

"Шөнийн эргүүл", "Доктор Түлпийн анатомийн хичээл" зэрэг зураг нь түүнийг нэрд гаргажээ.

Рембрандтын нүд нь өнгө ялгахдаа жирийн хүнийхээс өөрөөр хардаг байсан гэж яригддаг. Нэг төрлийн нүдний өвчин юм.

Амьдрал[засварлах | кодоор засварлах]

Рембрандт нь арван хүүхэдтэй айлын ес дэх хүүхэд болж төрсөн юм. Түүний аав Харменс Герритсзон нь энгийн нэгэн тээрэмчин, ээж нь Корнелла ван Зуютброук нь талхчны охин байлаа. Рембрандтыг латин дунд сургууль дүүргэсний дараа аав ээж нь түүнийг Лейдений их сургуульд оруулжээ. Гэвч нэг жил гаруйн хугацаанд суралцаад сургуулиасаа гарчээ. Рембрандт ердөө 15 настайдаа л ирээдүйд зураач болно гэж бүрэн шийдвэрийг гаргасан байдаг.

Бүтээл (сонголтоор)[засварлах | кодоор засварлах]

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Д.Наранцацрал, М.Ганхүү "Рембрандт Харменс Ван Рейн", УБ 2007

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Rembrandt – Викимедиа дуу дүрсний сан