Рембрандт
Рембрандт (нид. Rembrandt Harmenszoon van Rijn [ˈrɛmbrɑnt ˈɦɑrmə(n)soːn vɑn ˈrɛin]; 1606 оны 7 сарын 15 өдөр - 1669 оны 10 сарын 4 өдөр) 17-р зууныг төлөөлөх Нидерландын уран зураач. Тосон будаг төдийгүй, хорын сийлбэрийн арга болон эдгээрийн нийлмэл арга, хар зургийн аргыг хэрэглэн зурж байснаараа алдартай. "Шөнийн эргүүл", "Доктор Түлпийн анатомийн хичээл" зэрэг зураг нь түүнийг нэрд гаргажээ. Түүний нүд нь өнгө ялгахдаа жирийн хүнийхээс өөрөөр хардаг байсан гэж яригддаг. Нэг төрлийн нүдний өвчин юм.
Бүтээл (сонголтоор)[засварлах | edit source]
Гэгээн Стефаныг чулуудсан нь (1625 он), Лион дахь дүрслэх урлагийн музей
Тобиас эхнэрээ хулгайд хардсан нь (1626 он), Амстердам дахь Рейксмузеумд
Доктор Тульпийн анатомийн хичээл (1632 он), Гааг дахь Маурицхёйс музейд
Цэцгийн хатан Саскиа (1634 он), Санкт-Петербург дахь Эрмитаж музейд
Цахим холбоос[засварлах | edit source]
