Роберт Корен

Роберт Корен
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрРоберт Корен[1]
Өндөр1.75 m (5 ft 9 in)
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багАнглиХалл Сити
Дугаар22
Өсвөрийн баг
СловениДравоград
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1996–2001СловениДравоград129(17)
2001–2004СловениЦеле78(22)
2004–2007НорвегиЛиллестрём75(19)
2007–2010АнглиВест Бромвич Альбион126(16)
2010–АнглиХалл Сити11(3)
Шигшээ баг
2001–2002СловениСловенийн шигшээ баг
(21-ээс доош нас)
12(1)
2003–СловениСловени54(5)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 23:05, 2010 оны 10 сарын 19 (UTC).

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 12:22, 2010 оны 10 сарын 13 (UTC)


Роберт Корен (Словени: Robert Koren, 1980 оны есдүгээр сарын 20-нд төрсөн 20) нь Словенийн хөлбөмбөгчин бөгөөд Английн Премьер лигийн Халл Сити баг болон Словенийн шигшээ багт хагас хамгаалагчийн байрлалд тоглодог. Корен шигшээ багийнхаа ахлагч нь юм.

Клубийн замнал[засварлах | кодоор засварлах]

Роберт мэргэжлийн замналаа нутгийнхаа Дравоград багаас эхлүүлэн 1996-аас 2001 оныг хүртэлх зургаан жилийн хугацаанд тогложээ. 2001 онд Словенийн хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн Целе багт элсч, гурван жил тоглохдоо 78 тоглолтонд оролцож 22 гоол хийсэн амжилттайгаар Норвегийн Премьер лигийн Лиллестрём багт шилжсэн байна. 2004-2007 оны хооронд тус багт 75 тоглолтонд оролцож 19 гоол хийсэн амжилтыг үзүүлсэн Роберт 2007 оны нэгдүгээр сарын 4-нд Английн Премьер лигийн Вест Бромвич Альбион багт ирж[2], анхны гараагаа Английн цомын тэмцээний Лидс Юнайтед багийг 3-1 харьцаагаар хожсон тоглолт байв. 2007 оны тавдугаар сарын 6-нд Роберт шинэ баг дахь анхны гоолоо лигийн тоглолтонд Барнсли хаалганд оруулжээ. Харин Премьер лигийн анхны гоолоо 2009 оны нэгдүгээр сарын 17-нд Мидлсборо багийн хаалганд оруулсан гэдэг. Улмаар 2010 оны наймдугаар сарын 13-нд Халл Сити багт гурван жилийн үнэгүй гэрээгээр ирээд[3], маргааш анхны тоглолтоо Миллуолл багийн эсрэг хийсэн ажээ.

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

Баг[засварлах | кодоор засварлах]

Хувийн[засварлах | кодоор засварлах]

  • Норвегийн Премьер лигийн шагнал: 2006 оны Шилдэг хагас хамгаалагч

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Hugman, Barry J., ed. (2010). The PFA Footballers' Who's Who 2010–11. Mainstream Publishing. p. 240. ISBN 9781845966010.
  2. "Slovenian Koren joins West Brom". BBC Sport. 4 January 2007. Retrieved 25 April 2007.
  3. "Tigers Bring In Koren". Hull City AFC. 13 August 2010. Retrieved 13 August 2010.

Холбоос[засварлах | кодоор засварлах]