Роман Полански
Роман Полански (Англи: Roman Polanski, пол. Roman Polański; төрөхөд Раймунд Роман Тьерри Либлинг, польш. Rajmund Roman Thierry Liebling нэртэй байсан; 1933 оны 8-р сарын 18-нд Парис хотод төрсөн) -польш, францын алдарт кино найруулагч, кино зохиолч, кино продюсер болон кино жүжигчин.
Поланскийн эцэг эх нь еврей гаралтай польш хүмүүс байсан. Тэд 1937 онд Парисаас Краков руу нүүж, Дэлхийн 2 дугаар дайн эхэлсний дараа Краковын геттод хоригдож байжээ. Дайны үеэр Поланскийн эх, эмэг эх хоёр Освенцимд, авга ах нь Бухенвальд дахь хорих ангид нас баржээ. Роман хүү зугтаж чадсан бөгөөд нэрээ сольж хэд хэдэн гэр бүл дамжин асрамжинд удаан хугацаагаар амьдарсан байна.
Р.Полански эхлээд Их Британид (1963-1967) дараа нь АНУ-д (1968-1976) сүүлд 1976 онд Францын иргэн болж тэндээ 1977 оноос хойш ажиллаж амьдарсан байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Рэймонд Роман Тьерри Либлинг 1933 оны наймдугаар сарын 18-ны орой Парист төржээ. Түүний эцэг нь Мойзес Либлинг (1903-1983) ба эх нь Була Либлинг (төрөхдөө Катц-Предборска; 1900-1943) байжээ. Романы эцэг Польшийн еврей хүн байсан. Польшийн Краков хотод төрсөн тэрээр 1920-иод оны сүүлээр гэр бүлээсээ салж, зураач болохоор Парис хотыг зорьжээ. Эх Була анхны нөхрөөсөө салаад Моизестэй үерхэж байгаад 1932 оны намар гэрэлсэн байна. Моизес, Була нар ямар нэг шашин шүтлэг баримтладаггүй байжээ. Тэд Парис хотод идээшэхгүй гэр бүлээрээ 1937 онд Краков руу нүүжээ. Дайн эхлээд еврейчүүдийг мөрдөн мөшгиж эхлээд тэдний гэр бүл 1939 онд Краков дахь еврейчүүдийг хорих ангид оржээ. Сүүлд 1943 оны 2 дугаар эх Була-г Освенцим дахь хорих анги руу шилжүүлж эх нь нас барсан байна. Ромек /бага насанд нь ингэж дууддаг байсан/ хүү айл айл хэсч амьдарсааар байжээ. Эцэг Мойзес нь Майтхаузен шоронд байж байгаад дайны дараа 1946 онд Ванда гэх эмэгтэйтэй гэрлэсэний дараа эцэг хүү хоёр овогоо Полански болгож өөрчилсөн байна. Дайны дараа Роман Полански мэрэгжлийн дугуйн спортоор хичээллэж байгаад 1948 онд орхисон байна.
1948 онд Роман Полански Краков дахь хүүхдийн театрын захирал Мария Билизанка-тай танилцсан байна. 1951 онд тэрээр Краков дахь Улсын дүрслэх урлагийн дунд сургуульд шилжиж, 1952 оны 2-р сард захиралтайгаа таарахгүй сургуулиасаа хөөгдөөд Катовице хотын урлагийн сургууль орж төгсч дунд боловсролтой болжээ.
1954 онд тэрээр польшийн Үж хот /Lodz/ дахь Улсын кино урлагийн сургуулийн найруулагчийн ангид элссэн тул цэргийн албанаас зайлсхийх боломжтой болжээ.
1955 оны сүүлчээр Полански анхны богино хэмжээний "Унадаг дугуй" киногоо бүтээж өөрөө гол дүрд тоглосон байна.
Поланскийн олон нийтэд толилуулсан анхны кино бол Гданск, Сопот хотод зураг авалтаа хийсэн "Хувцасны шүүгээтэй хоёр" (1958) богино хэмжээний кино юм. Киноны хөгжмийг Кшиштоф Комеда бичсэн бол гол дүрд Хенрик Клуба, Якуб Голдберг нар тогложээ. Харин Полански хувцасны шүүгээ үүрсэн тайван эрчүүдэд хэрцгийгээр халдсан хулигаануудын нэгний дүрд тоглосон юм. Энэ киноны ачаар Полански анх удаа хэд хэдэн кино наадамд (Брюссель, Оберхаузен, Сан-Франциско зэрэг) оролцож нэр хүндтэй болсон. Энэ үеэр Полански кино сургуулийн шилдэг оюутан, Европын хамгийн ирээдүйтэй залуу найруулагчдын нэг болжээ. Дараа нь 1958 онд Полански жүжигчин Барбара Квятковскатай танилцаж, түүнд дурлаад 1959 оны 9-р сарн 9-нд гэрлээд 1962 онд салжээ.
Роман Полански 1962 онд «Усан дахь хутаг» (польш. Nóż w wodzie) алдарт киногоо найруулсаны дараа тэр Польшоос явсан. АНУ-д Роман продюсер Пьер Рустан түүнийг кино зохиолч Жерар Брактай танилцуулж, удалгүй тэд найзууд болсон байна.
1968 оны нэгдүгээр сарын 20-нд Роман Полански, Шэрон Тэйт нар гэрлэжээ. Мөн онд Полански 21-р Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд уригдсан боловч 1968 оны 5-р сард болсон үйл явдлын улмаас наадам шагналгүй тасалдсан. Полански "Далайн эрэг дээрх нэг өдөр" (1970) киноны зохиолыг бичсэн бөгөөд дараа нь өөрөө найруулсан.
1976 онд Р.Полански Францын иргэншилтэй болсон. 1977 онд Америкийн 13 настай загвар өмсөгч Саманта Гэйли гэгч түүнийг хүчингийн хэрэгт буруутгаж байжээ. Тэрээр 1978 оны 1-р сарын 31-нд шүүхийн шийдвэрийг хүлээлгүй АНУ-аас Лондон руу, дараа нь Франц руу зугтсан байна.
- Роман Полански
- Польшийн кино найруулагч
- Польшийн кино жүжигчин
- Псевдоним
- Оскарын шагналтан
- Алтан бөмбөрцөг шагналтан
- Сезар шагналтан
- Европын кино академийн шагналтан
- Эхо-Сонгодог шагналтан
- Өөрийн намтар
- Краковын гетто дахь хоригдол
- Холокостын амьд үлдэгч
- Лодзийн хүндэт иргэн
- Францын Дүрслэх Урлагийн Академийн гишүүн
- Хүндэт легионы гишүүн (командлагч)
- Францын Урлаг ба Утга Зохиолын одон шагналтан (командлагч)
- Польшийн уран бүтээлч
- Парисын уран бүтээлч
- Францын хүн
- Польшууд
- 1933 онд төрсөн