Ромас Каланта

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Ромас Каланта (лит. Romas Kalanta, 1953 оны 2 сарын 221972 оны 5 сарын 14) — Литвын тэрс үзэлтэн байв.

Товчхон[засварлах | edit source]

1972 оны тавдугаар сарын 14-ний өдөр Литвийн хоёр дахь том хот Каунасын төв гудамжинд орших хөгжмийн театрийн усан оргилуурын дэргэд 19 настай Ромас Каланта өөрийгээ шатаан хөнөөсөн юм. Коммунист дэглэмийг эсэргүүцэгч Каланта "Миний энэ үхэлд манай улс төрийн систем буруутай" гэсэн бичиг үлдээжээ. Найз нар нь түүнийг шатаж байх үед аврах гэсэн хүмүүсийг ойртуулаагүй аж. Калантаг оршуулсаны дараа Каунас хотод залуучуудын жагсаал цуглаан хоёр өдрийн турш үргэлжилсэн бөгөөд түүний энэ үйлдлийг дэмжиж хэд хэдэн хүн өөрийгөө шатаажээ. Эдүгээ Каланта Литвийн үндэсний баатар хэмээн алдаршжээ.

Холбоос[засварлах | edit source]