Рудольф Распэ

Рудольф Распэ

Рудольф Эрих Распэ (герман. Rudolf Erich Raspe; 1736 оны 3-р сард Ханновер хотод төрсөн—1794 оны 11-р сарын 1-нд Килларнид нас барсан) — германы зохиолч, яруу найрагч, түүхч, "Барон Мюнхаузены түүх" буюу "Мянгуужингийн адал явдал" зохиол бичсэн гэдгээрээ алдартай хүн, 1769-1775 онд Лондоны эзэн хааны нийгэмлэгийн гишүүн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1736 оны 3-р сард Германы гэр бүлд төрж герман үлгэр жишээ зан чанарын дагуу хүмүүжсэн.

Тэр Геттинген, Лайпцигт байгалийн ухаан, филологийн чиглэлээр суралцсан.

1762-1767 он - Ханновер хотод бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаад номын санд нарийн бичгийн дарга болсон.

1764 онд Распе Лейбницийн латин бүтээлүүдийг хэвлэн нийтэлж, түүний ирээдүйн баатар, Лондон дахь Ханноверийн сайд, Геттинген дэх их сургуулийн үүсгэн байгуулагч, куратор Герлах Адольф фон Мюнхаузен (1688-1770)-д зориулжээ.

1766 он - "Хермин ба Гунильда" хэмээх анхны баатарлаг романуудын нэгийг бичсэн.

1785 он — Распе анхны номон «Мюнхгаузен»-ыг гаргасан.

1794 он - Распе Макрос (Ирланд) -д нүүрсний уурхай эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч тэр жилийн эцсээр тэрээр хижиг өвчнөөр нас баржээ.