Рэйчел Макадамс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Рэйчел Макадамс
Макадамсe Торонто кино наадамд оролцож буй нь, 2007 есдүгээр сард.
Төрсөн Рэйчел Энн МакАдамс
1978 оны 11 сарын 17 (1978-11-17) (40 настай)
Канад, Онториа, Лондон
Ажил Жүжигчин
Он жил 2001–одоо

Рэйчел Энн МакАдамс (англ. Rachel Anne McAdams, 1978 оны арваннэгдүгээр сарын 17-нд төрсөн)[1] нь Канадын жүжигчин юм.

Йоркын их сургуулийг театр, дэлгэцийн урлагийн чиглэлээр 2001 онд төгсөж 2004 оныг хүртэл тайзны урлагт ажиллаж байгаад Линдсей Лохантай хамтран тоглосон Хөгжилтэй охид инээдмийн кинонд туслах, Райан Гослингтой хамтран тоглосон Өдрийн тэмдэглэл романтик кинонд гол дүр тус тус бүтээж дэлгэцийн урлагийн замналаа эхлүүлсэн байдаг. Харин Рэйчел 2005 онд Оуэн Уилсон, Винс Вон, Кристофер Уокен нарын инээдмийн киноны нэрт мастеруудтай хамт Урилгагүй зочид, Ирландын нэрт жүжигчин Киллиан Мёрфитой хамт аймшгийн төрлийн Улаан нүд, Сара Жессика Паркер, Клэр Дэйнс, Дайан Китон, Люк Уилсон нарын хамт инээдмийн Гэр бүлийн чулуу зэрэг кинонуудад тоглож олон олон драмын кинонуудаараа алдаршсан Жулия Робертсын залгамжлагч хэмээн кино урлагийнхан болон сонирхогчидоор үнэлүүлсэн юм.

Түүний авъяас чадвар нь илэрхий тодорч байсан энэ үед гэр бүлийн тодорхойгүй шалтгааны улмаас 2008 оныг хүртэл жүжигчиний замналаасаа түр хөндийрсөн ба 2006 оны шилдэг бүтээлүүд болох загварын чиг хандлагыг илэрхийлсэн Прада өмссөн чөтгөр болон тагнуулч Жэймс Бондын ээлжит цуврал Казино Рояль кинонуудад тоглох байсан ч тоглоогүй гэдэг.

2009 онд Макадамс Бен Аффлек, Рассел Кроу нартай Тоглоомын Вант улс, Эрик Банатай Цаг хугацаагаар аялагчын эхнэр, Роберт Дауни, Жүүд Лоу нартай Шерлок Холмс зэрэг кинонуудад тоглож урлагтаа эргэн ирсэн гэдгээ нотлосон юм. 2010 оны инээдмийн Өглөөний мэнд Нью-Жерси кинонд Рэйчел гол дүрийн сэтгүүлч эмэгтэйн дүрийг бүтээсэн бөгөөд Харрисон Форд болон Дайан Китон нар туслах дүрүүдэд тогложээ. Одоо тэр нэрт найруулагч Вүүди Аллений зохиолыг нь бичиж, найруулсан Парисын шөнө кинонд тэрээр тоглоод буй.

Америкийн Нэгдсэн Улсад Ногоон картаар[2] суурьшдаг бөгөөд Рэйчел Уэльсийн жүжигчин Майкл Шинтэй дээр дурдсан Парисын шөнө киноны зураг авалтын үеэр уулздаг болж эхэлсэн байна.[3][4] Өмнө нь тэрээр нутагт нэгт жүжигчин Райан Гослингтой 2004-2007 оны хооронд амьдарч байсан[5][6] бөгөөд 2009 онд Америкийн жүжигчин Жош Лукастай нэр холбогдож байв.

Макадамс Кундалини йогоор өдөр болгон хичээллэдэг[7] тэрээр эко-байгаль уриан дор GreenIsSexy.org вэбсайтыг хоёр найзынхаа хамт ажиллуудаг.[8]

Макадамс 2009 онд.

Үсний нь унаган өнгө цайвар бөгөөд мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалаад бор, улаан өнгөөр үсээ будуулдаг.[9]

Нэмэлтээр уншиж болох[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  1. Birth announcement in The London Free Press, December 7, 1978.
  2. http://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-1325647/Rachel-McAdams-ordered-stop-making-stupid-movies-immigration-official.html
  3. Slonim, Jeffrey. Michael Sheen & Rachel McAdams Confirm They Are Dating. People.
  4. Rachel McAdams and Michael Sheen Dating. The National Ledger. The National Ledger, LLC (October 7, 2010). June 13, 2011-д хандсан.
  5. Lehner, Marla (October 17, 2007). Ryan Gosling Consoled Fans After Rachel McAdams Split – Breakups, Rachel McAdams, Ryan Gosling. People. August 3, 2010-д хандсан.
  6. Singer, Sally (January 2010), The Notebook, Part Two, pp. 92
  7. http://www.vogue.com/magazine/article/the-notebook-part-two/
  8. Berman, Liz (March 30, 2009). Rachel McAdams: I Just Heard About Twitter. People. June 15, 2011-д хандсан.
  9. http://www.elle.com/Beauty/Hair/Rachel-McAdams-Hairstyles

Холбоос[засварлах | edit source]

 Commons: Рэйчел Макадамс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан