Рассел Кроу
Рассел Кроу Russell Crowe | ||
![]() Кроу «Гангаар бүтээгдсэн хүн»-ий нээлтэд | ||
Бүтэн нэр | Рассел Айра Кроу | |
Иргэншил | ![]() ![]() ![]() | |
Төрсөн огноо | 1964 оны 4 сарын 7 | |
Төрсөн газар | Веллингтон, Шинэ Зеланд | |
Танил үе | 1990—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин | |
Гавьяа шагнал | Оскар (2001) Алтан бөмбөрцөг (2002) БАФТА (2002) |
Рассел Айра Кроу (англ. Russell Ira Crowe, 1964 оны дөрөвдүгээр сарын 7-нд Веллингтон хотод төрсөн) — Шинэ Зеландын жүжигчин бөгөөд Оскарт гурав дараалан дэвшсэн. «Гладиатор», «Өөрийн хүн», «Тэнгис эзэгнэгч: Ертөнцийн төгсгөл», «Юмад хүрэх галт тэрэг», «Гайхамшигт оюун ухаан», «Шоовдорлогдсон хүмүүс» болон «Үнсгэлжин эр» кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ алдартай.
Замнал[засварлах | кодоор засварлах]
Кино багийн арын албыг хариуцагч хосын[1][2] хүү болон мэндэлсэн Кроугийн эмээ нь Дэлхийн II дайны баримтат кино бүтээлцсэн Их Британийн гавьяатан байв. Түүний өвөг англи, герман, ирланд, маори, норвеги, шотланд, швед, уэльс, итали, австрали гарвалтай ажээ.[3][4][5][6][7] Түүнчлэн Мартин Кроу, Жефф Кроу нарын үеэлүүд хожмоо Шинэ Зеландын крикетийн шигшээн тамирчин болсон билээ.[8]
Дөрвөн настайд нь гэр бүлээрээ Сиднейд суурьшиж, тэндээ өвөө, эцгийнхээ зураг авалтуудыг дагахдаа цувралд дүр бүтээгээд амжсан, 14 настайдаа Шинэ Зеланддаа эгэж, Оклендэд хэл зүйн өндөр боловсрол эзэмшсэн жүжигчин болох мөрөөдөлтэй Кроу хүү хөгжимтэй 3 жил нөхөрлөсөний эцэст «Үндэсний театрын урлагийн хүрээлэнг» дүүргэн мэргэжилтэй болсон юм. Кроу 1986-1988 онд мюзиклд тоглох явцдаа гудамжинд хөгжим тоглох, цувралуудын багахан дүр бүтээх ажлуудыг хийсээр 1989 онд дахин мюзиклийн дүр дээр буув. Харин 1992 он хүртэл 4 бүрэн хэмжээний кино, 3 цувралд амжилттай тоглосон Кроуг Жеффри Райт «Мулзан толгойтнууд»-аараа австрали даяар алдаршуулан ахархан хугацаанд ажлын саналаа дийлэхээ байсан үнэ цэнэтэй жүжигчин болгон хувиргасан билээ. 1993 онд канадаас, 1995 онд америкаас санал тавьж эхэлснээр, ялангуяа Дензел Вашингтонтой «Онцгой чадамж»ид тоглосон явдал холливудын тогоонд оруулсан түүхтэй.
Гэр бүл[засварлах | кодоор засварлах]
Өөрөөсөө 9 насаар дүү австралийн жүжигчин, дуучин Даниэль Спенсертэй 2003 оны дөрөвдүгээр сарын 7-нд гэрлэж, хоёр хүүгийн — Чарльз Спенсер-Кроу (21.12.03) болон Теннисон Спенсер-Кроу (07.07.06) нарын эцэг болсон. 2012 оны аравдугаар сард гэр бүлээ цуцалсан.[9]
Кроу урьд жүжигчин Мег Райантай хайрын түүх бичилцэж явжээ.
Онцлох уран бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]
Он | Бүтээл | Уугуул хэлээр | Дүр | Тодорхойлогдсон шагнал |
---|---|---|---|---|
1999 | Өөрийн хүн | The Insider | Жефри Вайгэнд | Оскар — эрэгтэй гол дүр — дэвшсэн БАФТА — эрэгтэй гол дүр — дэвшсэн АБ — эрэгтэй гол дүр — дэвшсэн Сателли — эмэгтэй гол дүр — дэвшсэн |
2000 | Гладиатор | Gladiator | Максимус | Оскар — эрэгтэй гол дүр — хүртсэн БАФТА — эрэгтэй гол дүр — дэвшсэн АБ — эрэгтэй гол дүр — дэвшсэн Сателли — эрэгтэй гол дүр — дэвшсэн |
2001 | Гайхамшигт оюун ухаан | A Beautiful Mind | Жон Нэш | Оскар — эрэгтэй гол дүр — дэвшсэн БАФТА — эрэгтэй гол дүр — хүртсэн АБ — эрэгтэй гол дүр — хүртсэн Сателли — эрэгтэй гол дүр — дэвшсэн AACTA — эрэгтэй гол дүр — дэвшсэн |
2003 | Тэнгис эзэгнэгч: Ертөнцийн төгсгөл | Master and Commander: The Far Side of the World | Жек Обри | АБ — эрэгтэй гол дүр — дэвшсэн |
2005 | Үнсгэлжин эр | Cinderella Man | Жим Брэддок | АБ — эрэгтэй гол дүр — дэвшсэн AACTA — эрэгтэй гол дүр — хүртсэн |
2007 | Юмад хүрэх галт тэрэг | 3:10 to Yuma | Бен Уэйд | — |
2007 | Дээрэмчин | American Gangster | Ричи Робертс | AACTA — эрэгтэй гол дүр — дэвшсэн |
2009 | Тоглоомын гүрэн | State of Play | Кол МакКэффри | AACTA — эрэгтэй гол дүр — хүртсэн |
2010 | Робин Гуд | Robin Hood | Робин Гуд | — |
2012 | Шоовдорлогдсон хүмүүс | Les Miserables | Жавер | Сателли — эрэгтэй гол дүр — хүртсэн |
2013 | Гангаар бүтээгдсэн хүн | Man of Steel | Жор Эл | — |
2014 | Ноа | Noah | Ноа | — |
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ "Inside The Actors Studio With Russell Crowe. 4 January 2004 – Transcript". Kaspinet.com. 4 January 2004. Archived from the original on 23 June 2008. Retrieved 10 April 2010.
- ↑ "Russell Crowe Biography (1964–)". Filmreference.com. Retrieved 10 April 2010.
- ↑ Russell Crowe's kiwi heritage is for real - Stuff.co.nz
- ↑ "Entertainment | Russell Crowe: Hollywood livewire". BBC News. 7 June 2005. Retrieved 10 April 2010.
- ↑ "Brits 'Sheepish' About 'Kiwi' Cousins Despite Close Historical Links". Ancestry.co.uk. 5 February 2011. Archived from the original on 30 March 2012. Retrieved 4 March 2011.
- ↑ "Ancestry entdeckt preußische Wurzeln des "Gladiator" Russell Crowe". Ancestryeurope.lu. 7 February 2011. Retrieved 4 March 2011.
- ↑ Загвар:Twitter status
- ↑ "North East Wales Showbiz – Russell Crowe". BBC. Retrieved 22 February 2013.
- ↑ Sams, Christine. "Crowe, Spencer split amid actor's hectic filming schedule". Smh.com.au. Retrieved 14 October 2012.
Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

1981-2000 оны Оскарын шагналтан (эрэгтэй гол дүр) | |
---|---|
Хенри Фонда (1981) · Бен Кингсли (1982) · Роберт Дюваль (1983) · Фарид Мюррей Абрахам (1984) · Уильям Хёрт (1985) · Пол Ньюман (1986) · Майкл Дуглас (1987) · Дастин Хоффман (1988) · Дэниел Дэй-Льюис (1989) · Жереми Айронс (1990) · Энтони Хопкинс (1991) · Аль Пачино (1992) · Том Хэнкс (1993) · Том Хэнкс (1994) · Николас Кейж (1995) · Жеффри Раш (1996) · Жек Николсон (1997) · Роберто Бениньи (1998) · Кевин Спейси (1999) · Рассел Кроу (2000) Бүтэн жагсаалт · (1928—1940) · (1941—1960) · (1961—1980) · (1981—2000) · (2001 — одоо) |
2001—2020 оны АБ-ийн шагналтан (эрэгтэй гол дүр —драм) | |
---|---|
Рассел Кроу (2001) • Жек Николсон (2002) • Шон Пенн (2003) • Леонардо Ди Каприо (2004) • Филип Сеймур Хоффман (2005) • Форест Уитакер (2006) • Дэниел Дэй-Льюис (2007) • Микки Рурк (2008) • Жефф Брижес (2009) • Колин Ферт (2010) • Жорж Клуни (2011) • Дэниел Дэй-Льюис (2012) • Мэттью Макконахи (2013) • Эдди Редмэйн (2014) Бүтэн жагсаалт · (1943—1960) · (1961—1980) · (1981—2000) · (2001 — одоо) |
2001-2020 оны «БАФТА» шагналтан (эрэгтэй гол дүр) | |
---|---|
Рассел Кроу (2001) · Дэниел Дэй-Льюис (2002) · Билл Мюррей (2003) · Жейми Фокс (2004) · Филип Сеймур Хоффман (2005) · Форест Уитакер (2006) · Дэниел Дэй-Льюис (2007) · Микки Рурк (2008) · Колин Ферт (2009) · Колин Ферт (2010) · Жан Дюжарден (2011) · Дэниел Дэй-Льюис (2012) · Чиветел Эжиофор (2013) · Эдди Редмэйн (2014) Бүтэн жагсаалт · (1952—1967, британичууд) · (1952—1967, британичууд биш) · (1968-1980) · (1981—2000) · (2001—одоо) |