Шон Пенн
Jump to navigation
Jump to search
Commons: Шон Пенн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Шон Жастин Пенн (англ. Sean Justin Penn, 1960 оны наймдугаар сарын 17-нд Калифорни мужийн Санта Моника хотод төрсөн) нь Америкийн кино жүжигчин, найруулагч юм. Нууцлаг мөрөн (2003), Милк (2008) кинонуудад гол дүр бүтээсэн ажлаараа Академийн дээд шагналыг хүртэж байсан билээ. Пенн дэлхийн кино урлагийн хамгийн том наадмуудаас (Канн (1), Венец (2), Берлин (1)) шагнал хүртэж орчин цагийн шилдэг дэлгэцийн урлагийн мэргэжилтэн болохоо нотолсон юм. Орос, Литва гаралтай еврей найруулагч Лео Пенн (эцэг), Итали, Ирланд гаралтай жүжигчин Айлин Райан (эх) нарын хүү тэрээр хүмүүнлэгийн үйлст идэвхитэй оролцдог ба өдгөө Гаити улсын элч төлөөлөгч ажээ.
Товч мэдээлэл[засварлах | edit source]
- Нэр нь түгсэн бүтээлүүд:
- Нарийн улаан зурвас / The Thin Red Line — 1998
- Би бол Сэм / I Am Sam — 2001
- 21 грамм / 21 Grams — 2003
- Нууцлаг мөрөн / Mystic River — 2003
- Милк / Milk — 2008
- Холливудад нэгэн удаа / What Just Happened — 2008
- Дээрэмчдийн бүлэг / The Gangster Squad — 2013
Эшлэл[засварлах | edit source]
Холбоос[засварлах | edit source]

- Шон Пенн — Internet Movie Database
- Шон Пенн (англ.) — Internet Broadway Database