Jump to content

Сагсан бөмбөгийн өврийн дэвтэр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сагсан бөмбөгийн өврийн дэвтэр
Театрын зурагт хуудас
Найруулагч:Скотт Кэлверт
Продюсер:Лиз Хеллер
Жон Бард Манулис
Зохиол:Брайан Голубофф
Жим Кэрролл
Дүрүүдэд:Леонардо Ди Каприо
Лоррейн Бракко
Жэймс Мадио
Марк Уолберг
Хөгжмийн
зохиолч:
Грэм Ревелл
Зураглаач:Дэвид Филлипс
Эвлүүлэгч:Дана Конгдон
Студи:Island Pictures
КомпаниMetro-Goldwyn-Mayer (MGM HD)
New Line Cinema
Нээлт:1995 оны дөрөвдүгээр сарын 21
Хугацаа:103 минут
Улс:АНУ
Хэл:Англи
Орлого:$2,424,439

Сагсан бөмбөгийн өврийн дэвтэр (Англи: The Basketball Diaries) нь индепендент драм төрлийн 1995 оны Америкийн кино юм. Найруулагчаар нь Скотт Кэлверт ажиллаж, дүрүүдэд Леонардо Ди Каприо, Лоррейн Бракко, Жэймс Мадио болон Марк Уолберг нар тогложээ. Кино зохиол нь Жим Кэрроллийн ижил нэрт намтар бүтээлээс сэдэвлэгдсэн.[1]

Тус киноны зураг авалтыг Нью-Йорк хотод авчээ.

1960-аад он, ахлах сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт Жим багын найзууд Нейтрон, Микки нарын хамт тоглодог. Тэд Педро найзтайгаа дөрвүүл өдрийг сагсан бөмбөг тоглон өнгөрүүлдэг байсан ч Жим, Никки нарын буруу санаачлага тухайн үеийн нийгмийг хамраад байсан хар тамхи мансуурлын давалгаанд гүн өртөж Нейтроноос бусад нь буюу Жим, Никки, Педро нар архаг хар тамхичид болж хүүхэд насандаа маш том хар толбо үлдээж буйг харуулна.

Удтал донтсон Жим шоронд бүрэн эдгэж өөрийн өсвөр насандаа туулж өнгөрүүлсэн жигшүүрт амьдралаа тэмдэглэлийн дэвтэртээ буулгасан байх болно.

Тус кино "Роттен" цахим хуудаснаас 46 хувийн үнэлгээг авчээ.[2] Роттений шүүмжлэгч Рожер Эберт дөрвөн одноос хоёр од гэж үнэлэн "Киноны төгсгөл хэсэг буюу Жим тайзан дээр өөрийн өнгөрсөн үйл явдал гамшигт өвчнөөс эдгэснээ эргэн дурсаж буй хэсэг нь миний хувьд хангалттай гүйцэтгэл байгаагүй."гэж тодорхойлжээ.[3] Олонхи шүүмжлэгчид Уолбергийн тоглолтыг сайшаасан байдаг байна.

1999 оны санал зөрөлдөөн

[засварлах | кодоор засварлах]

Тус киног 1997 онд Кентакки мужийн "Хит Хай ахлах сургуульд" гал нээж аллага үйлдсэн аймшигт хэргийн цаад эзэн 14 настай Майкл Карнилийн сэтгэхүйд нөлөө үзүүлсэн хэмээн хуульч Жек Томпсон хэд хэдэн порнограф цахим хуудас, 1994 оны Төрөлхийн алуурчин киноны хамт шүүхэд зарга үүсгэн 33 сая доллар торгууль ноогдуулахаар хөөцөлдөж байсан ч 2001 онд шүүхээс үндэслэлгүй гэж үзэж байв.[4][5]

Киноны өрнөл үйл явдал нь ахлах сургуулийн хүүхдүүдийн хар тамхи, завхай зайдан явдал, галт зэвсэг ашиглаж буй гэмт хэргийн сэдвийг ашигласан байсан нь шүүмжлүүлэх хардуулах үндэслэл болж байв.

  1. Maslin, Janet (1995-04-21). "FILM REVIEW; Looking for Poetry In All the Wrong Places". NYTimes.com. Retrieved 2011-08-20.
  2. "The Basketball Diaries". Rotten Tomatoes. Flixter. Retrieved 2011-08-20.
  3. Ebert, Roger. "The Basketball Diaries". Chicago Sun-Times. Эх хувилбараас архивласан: 2012-10-10. Татаж авсан: 2013-09-22.
  4. Chalk, Andy (2007-07-07). "Legally Insane: A History of Jack Thompson's Antics". The Escapist. Эх хувилбараас архивласан: 2012-09-28. Татаж авсан: August 8, 2009.
  5. AP (April 13, 1999), Media Companies Are Sued in Kentucky Shooting, The New York Times