Jump to content

Саид Моллай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Саид Моллай

Жүдо
Төрсөн огноо (1992-01-05) 5 1 сарын 1992 (34 настай)
Төрсөн газарИран, Тегеран
Төлөөлсөн улс:  Иран
 
Медалиуд
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байрБудапешт 2017–81 кг
Алтан медаль – нэгдүгээр байрБаку 2018–81 кг
Азийн наадам
Мөнгөн медаль – хоёрдугаар байрЖакарта 2018–81 кг
Азийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байрКувейт хот 2015–81 кг
Хүрэл медаль – гуравдугаар байрТашкент 2016–81 кг
Мөнгөн медаль – хоёрдугаар байрХонконг 2017–81 кг
Хүрэл медаль – гуравдугаар байрХонконг 2017Баг
Төлөөлсөн улс:  Монгол
 
Медалиуд
Мөнгөн медаль – хоёрдугаар байрТокио 2020–81 кг

Саид Моллай (Перс: سعید ملایی) (1992 оны 1-р сарын 5-нд Иранд төрсөн) — Монгол Улсын иргэншил авч байсан Иран гаралтай Азербайжаны жүдо бөх. 2018 оны дэлхийн аварга.[1] Ираны засгийн газар түүнийг 2019 оны Дэлхийн АШТ-ий шигшээ барилдаанд, тус тэмцээнд түрүүлсэн Израилын Саги Мукитэй барилдуулахгүйн тулд хагас шигшээ барилдаанд албаар ялагдахыг тушаасан. Түүний хариуд Моллай тэмцээн дууссаны дараа Иран руугаа буцаагүй бөгөөд 2019 оны 8 сард Германд очиж, 2 жилийн дүрвэгчийн визтэй орогнож байгаад 2019 оны 12-р сард Монгол Улсын иргэн болжээ. Саид Моллай Токио 2020 оны Олимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн 81 кг жинд барилдаж олимпын мөнгөн медалийг хүртэж, тус медалийг Монголын болон Израилын ард түмэнд зориуллаа хэмээн ярилцлагадаа дурджээ. 2021 оны 11-р сарын 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Сүхбаатарын одон хүртсэн.

2024 оны Парисын зуны олимпод тэрээр Азербайжаныг төлөөлж барилдах болсоныг 2023 оны 10-р сарын Энэтхэгийн Мумбай хотод болсон Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн байна.

 Commons: Саид Моллай – Викимедиа зураг, бичлэг, дууны сан