Jump to content

Салерно

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Салерно хот

Салерно (итал. Salerno, неап. Salierno) — Италийн өмнөд хэсэг дэх боомт хот. Кампаниа муж дахь Салерно тойргийн засаг захиргааны төв. 2022 оны байдлаар хүн ам нь 127 546 байсан.

851-1076 онуудад энэ нь бие даасан Салерно хант улсын төв байсан. Дундад зууны үед энэ нь "Хиппократын хот" (лат. civitas Hippocratica) гэдгээрээ алдартай байсан. Европ дахь анхны шашны бус анагаахын сургууль энд байрладаг байв. Тэнд эмч Миланы Иоанн, Арнольд де Вилланова болон бусад хүмүүс хичээл заадаг байсан бөгөөд 1811 онд Иоахим Муратын үед хаагдсан байна.

Итали улсыг нэгтгэх үед энэ хот нь Неаполийн хаант улс дахь Гарибальдигийн дэмжлэгийн түшиц газар байв. Нэгдсэний дараах хагас зуунд Салерно Италийн өмнөд хэсгийн хөнгөн үйлдвэрийн хамгийн том төв болж, хүн ам нь дөрөв дахин өсөн нэмэгджээ.

Дэлхийн 2-р дайны үед 1943 оны 9-р сарын 9-нд холбоотнуудын цэргүүд энд газардсанаар Итали улсыг нацистуудаас чөлөөлөх ажиллагаа Салерно хотоос эхэлсэн юм.