Самбуугийн Ишбалжир
Самбуугийн Ишбалжир | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | багш |
Самбуугийн Ишбалжир Монгол Улсын гавьяат багш, авто замын инженер багш.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1954 онд Зөвлөлт Украины /хуучин нэрээр/ Харьков хотын Авто замын дээд сургууль төгсчээ.
Тэр цагаас Улаанбаатар хотод Автобус, такси моторын баазын ерөнхий инженер, 1956 оноос Авто сургуульд, 1962 оноос МУИС, ТИС-д багшаар ажиллаж иржээ.
Авто тээврийн салбарын мэргэжилтэй ажилчнаас эхлээд инженер олон зуун хүнийг сургаж мэргэжил эзэмшүүлсэн багш, механик, автомашины болон металл боловсруулах лабораториуд байгуулж, сургалтын 30-аад тоног төхөөрөмж, хиам, ундаа хийх иж бүрэн төхөөрөмж, гурил зуурах машин зэргийг бүтээж ажил үйлдвэрлэлд нэвтрүүлсэн инженер, шинийг санаачлагч, зохион бүтээгч, судалгаа, сурталчилгааны олон ном, товхимол, хэдэн зуун өгүүлэл бичиж нийтлүүлсэн эрдэм дэлгэрүүлэгч ажээ.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Монгол улсын гавьяат багш /1994-12-06. №158/
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]www6gaviyat.pms.mnээс авав.