Санжаагийн Өлзийхүү
Санжаагийн Өлзийхүү | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн он | 1967 оны арванхоёрдугаар сарын 18 |
Төрсөн газар | Улаанбаатар |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | жүжигчин |
Жүжигчний танилцуулга | |
Тайзны нэр | Өлзийхүү |
Төрөл | хошин үзэгдэл, УСК, жүжиг |
Танил үе | 1990-ээд он — одоо |
Төгссөн нь | Соёл Урлагийн Их Сургууль (1992) |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Монгол улсын гавьяат жүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан |
Санжаагийн Өлзийхүү — Монголын хошин урлаг, тайз, дэлгэцийн жүжигчин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Өлзийхүү 1967 оны арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар хотод нисгэгч Санжаасүрэнгийн ганц охин болон мэндэлжээ. Тэрбээр багадаа эцэг, эхээсээ өнчирч үлдэн, нагац эмээ дээрээ өссөн байна. С.Өлзийхүү санаашрамтгай, мөрөөдөмтгий, элдвийг эргэцүүлэн боддог, дуулах дуртай охин байжээ. Тэр жүжигчин бус эмч болохыг мөрөөддөг байжээ.
С.Өлзийхүү 1985 онд нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг төгсөөд АУДС-д элсэхээр уралдаант шалгалтад орсон боловч тэнцээгүй тул сувилагч мэргэжлийг сонгожээ. Тэрбээр 1987 онд АУДуС-ийг “онц” дүнтэй төгсөөд Клиникийн нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт гавьяат эмч Лхагважавын удирдлаган дор ажлын гараагаа эхэлжээ. Дуулж, хөгжимдөх авьяастай, урлаг, уран сайхны арга хэмжээнд оролцож явдаг залуухан сувилагч бүсгүй “Бүх ард түмний урлагийн наадам”-аас мөнгө, хүрэл медаль хүртэж байв. Түүнийг жүжигчний мэргэжил эзэмшихэд авьяасаас нь илүү дунд сургуулийн найз О.Энхтуулынх нь ятгалга нөлөөлсөн гэдэг.
1992 онд СУИС-ийн кино драмын факультетыг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн улаан дипломтой жүжигчин бүсгүй Үндэсний Жүжгийн Академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагийн алтан тайзнаа хөл тавьжээ. Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора түүний анхны "албан ёсны" дүр байсан бөгөөд түүнээс хойш В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн "Буудлын авхай" зэрэг 30-аад жүжиг, "Их хааны удам", “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тогложээ.
Түүнчлэн хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ийн уран бүтээлийг түүнгүйгээр төсөөлөшгүй. Тэрбээр “Азтай бадарчин” алтан цомын эзэн уран бүтээлч юм. Үзэгчдэд инээд бэлэглэх буянтай үйлсэд зүтгэж яваа авьяаслаг, дайчин жүжигчин юм. "Өнгөт инээд" продакшн нэрээ сольж, шинэ инээдийг бэлэглэхээр шийдэж "Шилдэг өнгө" нэртэй болсон бөгөөд "Дурлалын сум" нэртэй цоо шинэ киногоо үзэгчдийн хүртээл болгохсон байдаг.
Цол, шан
[засварлах | кодоор засварлах]- _____ он — Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан
- 2019 он - Монгол улсын гавьяат жүжигчин
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ Монгол үндэстэнд хамаарах энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.