Санта Изабель арал
Харагдац
Төрөлх хэл: Mahaga | |
|---|---|
Санта Изабелийн газрын зураг | |
| Газар зүй | |
| Байршил | Номхон далай |
| Олтриг | Соломоны арлууд олтриг |
| 2,999 км2 (1,158 миль2) | |
| Хамгийн өндөр цэгийн өндөр | 1,120 м (3670 фут) [1] |
| Хамгийн өндөр цэг | Сасари уул |
| Захиргаа | |
| Муж | Изабель муж |
| Хамгийн том хот | Буала |
| Хүн ам зүй | |
| Хүн ам | 35,257 (2020) |
| Нягтшил | 11.76/км2 (30.46/миль2) |

Санта Изабель арал (Англи: Santa Isabel Island) нь Соломоны арлуудын умард хэсэгт орших арал. Католик шашны гэгээнтэн Изабелийн нэрээр нэрлэгдсэн.
Тус арал нь зүүн өмнөөс баруун хойш сунаж тогтсон хэлбэртэй. Зүүн өмнө талд нь Малайта арал, баруун хойно нь Чойсүл арал, баруун өмнө талд нь Нью-Жоржиа хоолойгоор зааглагдсан Нью-Жоржиа арлууд оршино. Талбай нь 3,780km² бөгөөд улсынхаа 3 дахь том арал юм. Изабель мужийн гол арал нь бөгөөд мужийн төв Буала (Buala) арлын зүүн хэсэгт байдаг. Арлын хүн ам нь 30,000 орчим.
Хамгийн өндөр уул нь 1120 метр өндөртэй Кубониту уул.
Соломоны арлуудаас уг арлыг европчууд хамгийн анх олсон бөгөөд 1568 онд Испанийн аялагч Менданя Санта Изабельд анх хөл тавьжээ.
- ↑ Hammond World Travel Atlas. Union, N.J.: Hammond World Atlas Corporation, c. 2004-2005.ISBN 0-8437-1982-6. Page 245