Jump to content

Солийн Магсар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Солийн Магсар
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилдасгалжуулагч

Солийн Магсар - БНМАУ-ын Спортын гавьяат дасгалжуулагч, Ардын Багш, XX зууны манлай дасгалжуулагч.

  • 1950-1960 онд Улаанбаатарт 10 жилийн III сургууль,
  • 1961-1965 онд ЗХУЛенинградын Лесгафтын нэрэмжит БТДС-д суралцаж "Бөхийн дасгалжуулагч багш" мэргэжлээр төгсчээ.

Улмаар МБТСЭ-ийн Төв зөвлөлийн чөлөөт бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч,

  • 1960-1961 онд Улаанбаатарт Төмрийн заводад гагнуурчнаар,
  • 1980-1984 онд УБТЗ-ын зүтгүүрийн депод туслах, жинхэнэ машинчаар, бусад бүх хугацаанд биеийн тамир спортын төв, хөдөөгийн байгууллагуудад дасгалжуулагч, зааварлагч, багшаар ажилласны дотор
  • Булган аймгийн БТСХ-нд дасгалжуулагч,
  • БТС-ын “Алдар” нийгэмлэгт дасгалжуулагч,
  • БХЯ-ны байлдааны газарт биеийн тамирын зааварлагч,
  • МУИС-ийн биеийн тамирын тэнхимд багш,
  • МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга,
  • БТСУХ-ны улсын ахлах дасгалжуулагч,
  • Үндэсний шигшээ багийн захирлын албыг хашиж байгаад 2005 онд гавьяаны амралтдаа гарсан юм.
  • 1965-1978 онд бөхийн чөлөөт барилдааны улсын шигшээ багийн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчаар,
  • 1991 оноос хойш үндсэндээ биеийн тамир спортын төв байгууллагуудад ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхий дасгалжуулагч, ерөнхий зөвлөх, албаны дарга зэрэг алба хашиж иржээ.

1968, 1972, 1976, 1992 оны зуны олимпын наадамд бөхийн чөлөөт барилдааны дасгалжуулагчаар оролцож, 1972, 1976 онуудад шүүгчээр давхар ажилласан байна.

Тэрээр жар, далаад оны үед Монголын чөлөөт бөхийн алтан үеийнхнийг удирдан олимп дэлхийн дэвжээнд Монгол эх орныхоо нэрийг анх цуурайтуулах, Монголын тамирчид олимп дэлхийн анхны медалийг хүртэхэд өөрийн үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан билээ. Дасгалжуулсан баг, тамирчид нь олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах болон олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцож 340 гаруй медаль хүртэж, олон алдартан төрсөн байна.

Олон улсын бөхийн холбоо /FILA/-ны шүүгч цол болон мөн холбооны шилэгдмэл шүүгчийн хэргэм хүртжээ.

1999 онд Улаанбаатар хотноо болсон “Олимпын гала”-гаар түүнийг Монгол Улсын ХХ зууны шилдэг дасгалжуулагчаар шалгаруулан алдаршуулсан билээ.

Олон улсын байгууллагын

[засварлах | кодоор засварлах]
  • Олон улсын бөхийн холбооноос FILA-гийн Алдрын одонгоор,