Сондуу хөмрөг
Сондуу хөмрөг | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Emberiza chrysophrys Pallas, 1776 |
Сондуу хөмрөг, Emberiza chrysophrys, нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд Сибирийн зүүн хэсэг, Монголд нутаглаж төв ба өмнөд Хятадад өвөлждөг. Ховор тохиолдолд баруун Европт хэрмэл байдлаар таарна.
Сондуу хөмрөг ой, тайгын бүсэд амьдарж 4 өндөг гаргадаг. Голдуу ургамлын үр зэргээр хоолодог ч ангаахайгаа тэжээх үед хорхой шавьж ангуучилна.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Тэд Цагаанхүзүүт хөмрөгөөс биеэр жижиг боловч харьцангуй том толгойтой. Биеийн урт 15.5 см. Нуруун хэсэг нь судалтай бор, өвөр хэсэг нь цагаан ба хажуу бөөр хэсэгт улбар шар байна. Мөн бараан судлуудтай. Бахим бүдүүн хошуу нь ягаан өнгөтэй юм. Үржлийн улиралд эрэгчин нь цагаан титэмт хар толгойтой байна. Нүдний дээр тод шар хөмсөг мэт судалтай. Эмэгчин болон бага залуу шувууд нь бор толгойтой байх ба Борлог хөмрөгтэй андуурагдахуйц юм. Гэхдээ шар хөмсөгтэй, мөн толгойн оройдахь цагаан судлаар ялгагдана.