Jump to content

Дулаанхаан уул

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Суга (Дулаанхаан)-с чиглүүлэгдэв)
Дулаанхаан уул
Үнэмлэхүй өндөр 2300 м
Байрлал Рашаант сум, Хөвсгөл аймаг
 Монгол
Солбицол 49° 8′ 37″ У, 101° 24′ 58″ ЗКоординат: 49° 8′ 37″ У, 101° 24′ 58″ З
Дулаанхаан уул (Монгол Улс)
Дулаанхаан уул (Монгол Улс)
Дулаанхаан уул
Дулаанхаан уул

[[Ангилал:]]

Дулаанхаан уул нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутагт орших уул юм. Дулаанхаан нь их, бага гэсэн нийлсэн 2 уулнаас бүрддэг. Далайн түвшнээс дээш 2300 орчим метр өндөрт өргөгдсөн, ан гөрөө, ховор эмийн ургамлаар арвин байгалийн өвөрмөц тогтоц бүхий бүс нутгийнхаа цэвэр усны хагалбар болсон уул юм.

Нутгийн иргэд Дулаанхаан уулаа эрт дээр үеэс тахин шүтэж ирсэн бөгөөд жилийн дөрвөн улиралд тойрон мал аж ахуй эрхлэн амьдардаг. Дулаанхааныг тойрон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялал жуулчлалыг хөгжүүлэх нэн боломжтой. Суга, Өвөрбулаг, Ганц мод, Талын булаг, Асгат, Ац, Байц, Ёл, Талын ус, Хавчуу зэрэг тойрсон олон амуудтай, ам бүрдээ улаалзгана, үхрийн нүд, гүзээлзгэнэ зэрэг жимс жимсгэнээр баялаг. Буга, зэрлэг гахай, гөрөөс, чоно, хүдэр зэрэг ан амьтад элбэгтэй.

Суга хэмээх газар нь Дулаанхаан уулын зүүн урд ам юм.

Сугын эхээс ундран гарах багахан горхитой. Хойшоогоо даваад Хавчуугийн ам руу орж болно. Суга талаасаа Дулаанхаан уул өөд гархад их огцом байдаг.