Суматрын бар

Суматрын бар

Ховордолтын зэрэглэл

Нэн ховор (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Төрөл: Panthera
Зүйл: Бар
Дэд зүйл: Суматрын бар
Латин нэр
Panthera tigris sumatrae
Покок 1929
Тархалтын зураг
Тархалтын зураг

Суматрын бар (Panthera tigris sumatrae) Индонезийн Суматра арал дээр тархсан барын дэд зүйл. Зэрлэгээрээ 400-500 толгой байдаг нь арлын үндэсний паркуудад голдуу тархсан. Сүүлийн үеийн генетикийн судалгаагаар Суматрын барыг эх газрын бусад бүх дэд зүйлээс ялгах генетикийн тэмдэглэгээнүүдийг илрүүлсэн.[2]

Шинж чанар[засварлах | кодоор засварлах]

Суматрын бар одоо байгаа барын бүх дэд зүйлээс хамгийн жижиг биетэй нь. Эрэгчний дундаж урт толгойноос сүүл хүртэл 234 см, жин 136 кг. Эмэгчин нь 198 см урт, 91 кг жинтэй. Судал нь бусад дэд зүйлийнхээс нарийн, ялангуяа эрэгчин нь илүү зогдортой. Жижиг биетэй тул тропикийн ширэнгэн ойгоор хурдан шалмаг хөдөлдөг. Хурууных нь завсраар хальстай тул маш хурдан сэлдэг. Туруутан олзоо ус руу туудгаараа алдартай. Ялангуяа олз нь удаан сэлдэг амьтан бол ус руу туудаг ажээ.

Суматрын бар том биетэй туруутан, тухайлбал зэрлэг гахай, тапир, буга зэрэг амьтан барихаас гадна, жижиг усны шувуу, загас барьдаг. Түүнчлэн орангутан барих ч тохиолдол бий. Гэхдээ орангутан газар дээр буух нь ховор тул баранд бараг баригддаггүй.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Cat Specialist Group (1996). Panthera tigris ssp. sumatrae. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 11 May 2006-д авсан. Database entry includes a brief justification of why this subspecies is critically endangered and the criteria used.
  2. Cracraft J., Feinstein J., Vaughn J., Helm-Bychowski K. (1998). "Sorting out tigers (Panthera tigris) Mitochondrial sequences, nuclear inserts, systematics, and conservation genetics". Animal Conservation. 1: 139–150. doi:10.1111/j.1469-1795.1998.tb00021.x.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Panthera tigris sumatrae – Викимедиа дуу дүрсний сан