Сэнгийн Эрдэнэ
Сэнгийн Эрдэнэ | |
---|---|
![]()
| |
Төрсөн: | 1929 он Хэнтий аймгийн Биндэр сум |
Өнгөрсөн: | 2000 |
Ажил үйл | 3охиолч |
Улс орон | Монгол улс |
Боловсрол | Дээд |
Төрөл | Өгүүллэг, Тууж, Роман, Үргэлжилсэн үг |
Шагнал | Монгол Улсын төрийн шагнал 1965, МЗЭ-ийн шагнал 1976, Aрдын уран зохиолч 1994 |
Сэнгийн Эрдэнэ нь Монголын зохиолч байв. Тэрээр хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, сэтгэлзүйн өгүүллэгийн гарамгай мастер хэмээн алдаршсан зохиолч бөгөөд хүний амьдралын мөн чанарыг уран бүтээлдээ нэн чадамгай задлан шинжиж, уран үгээр дүр бүтээхдээ нээлт хийж чадсан уран бүтээлч юм.
Намтар[засварлах | edit source]
Тэрээр Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 оны 12 сарын 7-нд төрсөн. 1949 онд офицерын сургууль, 1955 онд МУИС төгсчээ. "Амьдралын тойрог", "Баян бүрд", "Занабазар", "Малын хөлийн тоос", "Наран тогоруу", "Хойт насандаа учирна" зэрэг бүтээл хэвлүүлжээ. 1965 онд Монгол Улсын төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын Уран Зохиолч цол хүртжээ.
1955 оноос Хий судлалын эмнэлэгт их эмч, Эрүүл мэнд сэтгүүлийн эрхлэгч, 1961-79 онд МЗЭ-ийн төв хэвлэл Цог сэтгүүл, Утга зохиол, урлаг сонины эрхлэгч, МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Монголын шинэ үеийн утга зохиолын богино өгүүллэгийн мастер. Орчин үеийн Монголын утга зохиолын хэл бүрэлдэхэд нөлөөлсөн зохиолчийн нэг, уран нийтлэлч.
"Амьдралын тойрог", "Баян бүрд", "Занабазар", "Малын хөлийн тоос", "Наран тогоруу", "Хойт насандаа учирна" зэрэг бүтээл хэвлүүлжээ. 1965 онд Монгол Улсын төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын Уран Зохиолч цол хүртжээ.
С.Эрдэнэ 2000 онд нас нөгчжээ.
Гэр бүл[засварлах | edit source]
Бүтээл[засварлах | edit source]
- "Амьдралын тойрог"
- "Баян бүрд",
- "Занабазар",
- "Малын хөлийн тоос",
- "Наран тогоруу",
- "Хойт насандаа учирна"
- Ёслолын буудлага
Малын хөлийн тоос
Цахим холбоос[засварлах | edit source]
- Шилмэл өгүүллэгүүд elibrary.mn