Jump to content

Сүүлчийн эзэн хаан (кино)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сүүлчийн эзэн хаан (англи. The Last Emperor, итали. L'ultimo imperatore) - Италийн найруулагч Бернардо Бертолуччигийн 1987 онд бүтээгдсэн намтарчилсан уран сайхны кино юм. Уг киноны зохиолыг Манж Чин улсын сүүлчийн эзэн хаан асан Пу И -гийн 1964 онд бичсэн намтраас сэдэвлэн бүтээжээ. Продюсераар Жереми Томас ажиллсан байна. Гол дүрийг хятад гаралтай америкийн жүжигчин Жон Лоүн (англи. John «Johnny» Lone, хятад. 尊龍) бүтээсэн бөгөөд киноны зөвлөхүүдийн нэг нь сүүлчийн эзэн хааны бага дүү Пу Жиэ байсан юм.

Энэ кино нь БНХАУ-ын эрх баригчдын Бээжингийн Хориотой хотод зураг авалт хийх зөвшөөрөл авсан анхны барууны уран сайхны кино юм.

"Сүүлчийн эзэн хаан" кино 9 Оскарын шагнал авсан байна. Үүнд: "Шилдэг кино" (Жереми Томас), "Шилдэг найруулагч" (Бернардо Бертолуччи), "Шилдэг зохицсон кино зохиол" (Бернардо Бертолуччи, Марк Пеплоу), Шилдэг онцгой хөгжмийн зохиол (Рүичи Сакамото, Дэвид Бирн, Цун Су), Шилдэг зураглаач (Витторио Стораро), Шилдэг эвлүүлэгч (Габриелла Кристиани), Шилдэг бүтээлийн дизайн, тайзны дизайн (Фердинандо Скарфиотти, Бруно Чезари, Освальдо Десидери), Шилдэг хувцасны загвар (Жеймс Ачесон), Шилдэг дуу бичлэг (Билл Роу, Иван Шаррок).

Киноны үйл явдлыг намтарчилсан хоёр хэсэгт хуваасан юм. Энэхүү кинонд Чин улсын сүүлчийн эзэн хаан асан Пу И-гийн нялх балчир насандаа хаан ширээнд суухаас эхлээд 1945 онд Зөвлөлтийн цэргүүдэд олзлогдож улмаар Хятадын Коммунист Намын шоронд хоригдож, улс төрийн нөхөн сэргээлт хүртэлх амьдралыг харуулдаг.

Бернардо Бертолуччи уг киног Хятадын засгийн газарт хоёр боломжит төслийн нэг болгон санал болгосон бөгөөд нөгөө нь Андре Малрогийн "La Condition humaine" ("Хүний хувь тавилан") киноны хувилбар байв. Хятадын эрх баригчид "Сүүлчийн эзэн хаан" киног илүүд үзсэн. Продюсер Жереми Томас өөрийн бие даасан бүтээлийнхээ 25 сая долларын төсвийг ганцаараа босгож чадсан. Нэгэн үе тэрээр санхүүжүүлэх боломжтой хүмүүсийг утасны лавлахаас хүртэл хайж байжээ. Бертолуччид өмнө нь барууны кинонд хэзээ ч ашиглахаар нээгээгүй Хориотой хотод зураг авалт хийх бүрэн эрхийг Хятадын эрх баригчид анх 6 сарын хугацаатай олгосон байна. Киноны эхний 90 минутад Хориотой хотод авсан зургаа ашигласан юм.

Киноны зураг авалтад 19 мянган хүн шаардлагатай байсан учраас Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргүүдийг татан оролцуулсан байна.

Киноны борлуулат

[засварлах | кодоор засварлах]

"Сүүлчийн эзэн хаан" кино Италид 19 кино театрт нэгэн зэрэг нээлтээ хийж, эхний долоо хоногтоо 265,000 долларын орлого олсон. Хоёр дахь долоо хоногтоо 65 кино театр, гурав дахь долоо хоногтоо 93 кино театрт нээлтээ хийж, амралтын өдрүүдийн орлогоо 763,000 доллар болгож, эхний 16 хоногтоо 2 сая долларын орлого олсон байна. Италид нээлтээ хийснээс хойш 6 хоногийн дараа Германд нээлтээ хийж, эхний долоо хоногтоо 50 кино театраас 473,000 доллар, эхний 10 хоногтоо 1.1 сая долларын орлого олсон. АНУ-ын кино театруудад ер бусын амжилт үзүүлсэн. 12 дахь долоо хоногтоо л амралтын өдрүүдийн шилдэг 10 киноны жагсаалтад ороогүй бөгөөд өмнөх долоо хоногоос орлогоо 168%-иар, кино театрын тоогоо гурав дахин нэмэгдүүлснээр 7-р байранд орсон (энэ нь Шилдэг киноны Оскарын шагналд нэр дэвшихээс өмнөх амралтын өдрүүд байсан).

  • Жон Лоүн -Пу И-гийн дүрд (насанд хүрсэн)
  • Ричард Ву Пу И-гийн дүрд (3 настай)
  • Тийгер Цоу Пу И-гийн дүрд (8 настай)
  • Ву Тао Пу И-гийн дүрд (15 настай)
  • Жоан Чен- Ванрунгийн дүрд
  • Питер О'Тул -Реджиналд Жонстоны дүрд
  • Ин Руочэнг -Хорих ангийн захирагч Жин Юаны дүрд
  • Виктор Вонг -Чен Баоченийн дүрд
  • Деннис Дун -Том Лигийн дүрд
  • Рүичи Сакамото -Масахико Амакасугийн дүрд
  • Мэгги Хан -Дорнын эрдэнэсийн дүрд (Ёшико Кавашима)
  • Рик Янг -зуслангийн байцаагчийн дүрд
  • Венсюгийн дүрд Вивиан Ву
  • Кэри-Хироюки- Тагава Чангийн дүрд
  • Жэйд Го -Ар Могийн дүрд
  • Фумихико Икеда -хурандаа Ёшиокагийн дүрд
  • Фан Гуан -Пу И-гийн дүү Пу Жиегийн дүрд (насанд хүрсэн)
  • Хенри Ки Пу Жиегийн дүрд (7 настай)
  • Алвин Райли III -Пу Жиегийн дүрд (14 настай)
  • Лиза Лу -Хатан хааны дүрд Цыши
  • Басил Пао -Пу Игийн аав хунтайж Чунын дүрд.
  • Дун Лян Пу Игийн ээж хатагтай Чунын дүрд.
  • Хенри О -Лорд Чемберлений дүрд