Таваг
Jump to navigation
Jump to search
Commons: Таваг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Таваг нь хавтгай хэлбэртэй сав суулга юм. Хэлбэрийн хувьд дугуй байх нь элбэг боловч дөрвөлжин, зуйван зэрэг хэлбэртэй байдаг. Захаараа бага зэрэг дээш төвийсөн хэлбэр нь хоол ундыг хийхэд тохиромжтой. Таваг нь хоол хийж идэх хамгийн үндсэн сав суулга юм. Шөл багатай, хуурай хоол хийхэд хавтгай шахуу таваг тохирох бол шөлтэй хоол хийхэд гол хэсгээрээ хонхор таваг хэрэглэнэ. Аягыг ч гэсэн нэгэн төрлийн таваг гэж үзэж болох юм.
Таваг хийдэг материалууд[засварлах | edit source]
Тавгийг ерөнхийдөө шаазан, шавар, мод, шил, хуванцар, металл зэргээр хийдэг бөгөөд нэг удаагийн хэрэглээний зориулалттайгаар полистирин буюу цаасан таваг хэрэглэгдэх нь бий.
Хоол хэмжих нэгж "таваг"[засварлах | edit source]
Хоолыг хүнд хийж өгөхдөө голчлон тавганд хийдэг тул хоолыг хэмжих нэгж болгон "таваг" гэдэг ухагдахууныг ашиглана.
Цахим холбоос[засварлах | edit source]
Wiktionary: Таваг – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
