Тайгын намнаа
Appearance
Тайгын намнаа | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Эрэгчин, анхны өвөл.
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Ficedula mugimaki (Temminck, 1815) |
Тайгын намнаа (Ficedula mugimaki) нь Намнаахайнхан овгийн шувуу юм.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Тэд 13-13.5 см урт, эрэгчин нь хардуу нуруу, нүдний орчимд богино цагаан судалтай, далавчны эмжээр ба сүүлний уг хэсэгт цагаан. Цээж, хоолой нь улаан шар, гэдэс нь цагаан байна. Эмэгчин тайгын намнаа бор саарал нуруу, цайвар бор шаргал цээж, хоолойтой. Залуу эрэгчин шувуу эмэгчинтэй төстэй байх боловч, илүү тод шар цээжтэй, сүлэндээ цагаан өдтэй юм.
Энэхүү шувуу нь зүүн Сибирь , Монгол, Хятад орчим нутаглаж, хавар, намрын улиралд нүүдлийн замдаа Солонгос, Японоор дайрна. Зүүн өмнөд Ази, Филиппин, Индонез зэрэг улсын нутагт өвөлждөг.
Тайгын намнаа ой модтой, өндөрлөг газар амьдрах ба гол төлөв ганцаар, эсвэл цөөн тоогоор сүрэглэнэ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Тайгын намнаа (Ficedula mugimaki) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Ficedula mugimaki-тай холбоотой мэдээлэл байна. |