Jump to content

Теризинозавр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Теризинозавр нь урд мөчний хувьд ер бусын этгээд хөгжилтэй, аварга махчин үлэг гүрвэлийн бие даасан бэсрэг баг дейнохерозаврын бүлгийн амьтан юм. Теризинозавр бол шинжлэх ухаанд одоогоор урд мөчөөрөө л зөвхөн олдож судлагдсан амьтан билээ. Анх зөвлөлтийн ШУА-ийн палеонтологийн экспедиц 1946-1949 онд Монгол улсад ажиллахдаа 60 орчим сантиметрийн урттай ганц нэг саланги хумсыг нь олж судлаад далайн яст мэлхийтэй төстэй мөлхөгч амьтан гэж үзсэн байна. Монгол, зөвлөлтийн палеонтологичид 1973 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Хэрэмийн цаваас Теризинозаврын бараг бүтэн урд мөчийг судалснаар энэ бүлгийн үлэг гүрвэлүүд бол бие даасан нэг язгуурын амьтад болохыг нотолсон юм.

Теризинозавр 60 сая жилийн өмнө буюу хожуу цэрдийн үед амьдарч байжээ.[1]

Теризинозаврид


Эрлианозавр



Нотроних


unnamed


Неймонгозавр


unnamed


Сегнозавр


unnamed


Эрликозавр



Теризинозавр






Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. Хүүхэд - Залуучуудын нэвтэрхий толь 2 - 1986 - хуудас 323-324