Jump to content

Томас Бах

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
2010 онд.

Томас Бах (Герман: Thomas Bach, 1953 оны арванхоёрдугаар сарын 29-нд Вюрцбург хотод төрсөн) — Германы туялзуур сэлмийн тамирчин байсан бөгөөд Олон улсын Олимпын хорооны ес дэх удаагийн тэргүүнээр 2013 оны есдүгээр сарын 10-нд томилогдон ажиллаж байгаа юм.

Өмнө тэрбээр туялзуур сэлмийн төрлөөр 1976 оны Монреалийн олимпын аварга болж байв.[1][2] Хожмоо хуульч мэргэжил эзэмшсэн ба Германы Олимпын спортын холбоодын тэргүүнээр ажиллаж байсан.

2025 оны 6-р сарын 23-нд 71 настай Томас Бах 12 жилийн турш ОУОХ-ны тэргүүний албан тушаалаа Кирсти Ковентрид хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн хугацаанд тэрбээр сэргээшийн дуулиан, коронавирусний цар тахал, Оросын тамирчдын эрхийг хассан гэх мэт олон сорилт бэрхшээлтэй тулгарсан юм. Оросын удирдагч В.Путинтэй найрсаг дотно харилцаатай, Хятадад хүний эрхийг зөрчиж байгаад зөөлөн ханддаг хэмээн шүүмжлүүлсээр ирсэн Т.Бахыг ОУОХ-ны хүндэт ерөнхийлөгчөөр сонгосон байна.

Франц, англи болон испани хэлтэй.

Томас Бах
тамирчны тухай
Улс, орон Герман
Тамирчинэрэгтэй туялзуур сэлмийн төрөл
  1. "Olympics Statistics: Thomas Bach". databaseolympics.com. Татаж авсан: 16 April 2011.
  2. "Thomas Bach Olympic Results". sports-reference.com. Татаж авсан: 16 April 2011.
Өмнөх
Бельги Жак Рогге
Олон улсын олимпын хорооны тэргүүн
2013 -
Дараах
товлогдоогүй

Загвар:Олон улсын олимпын хорооны тэргүүнүүд