Jump to content

Тракстан Хэйр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тракстан Хэйр

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Томас Тракстан Хэйр
Төрсөн огноо 1878 оны 10 сарын 12 (1878-10-12)
Төрсөн газар Пеннсилвани, Филадельфи
Нас барсан огноо 1956 оны 2 сарын 2
(77 насалсан)
Нас барсан газар Пеннсилвани, Раднор
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Парис 1900 Дүүгүүр
Хүрэл медаль – гуравдугаар байр Сент-Луйс 1904 Арван төрөлт

Томас Тракстан Хэйр (Англи: Thomas Truxtun Hare, 1878 оны 10 сарын 12 – 1956 оны 2 сарын 2) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, америк хөлбөмбөгч. Тэрээр 1897 - 1900 онд Пеннсилванийн Их Сургуулийн багийнхаа хамтаар 4 жил дараалан бүх Америкийн аварга цол хүртжээ. Энэ амжилтаараа 1951 онд Коллежийн хөлбөмбөгийн алдрын танхимд багтсан.

Хэйр Парист болсон 1900 оны зуны олимпод оролцож, дүүгүүр шидэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бол бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 8-р байр эзэлжээ. Харин зээрэнцэг шидэлтийн төрөлд оролцсон ч бүх шидэлтээ амжилтгүй гүйцэтгэжээ. Тэрээр мөн оюутан байхдаа байт харваагаар хичээллэж байсан гэдэг.

4 жилийн дараа Сент-Луйсын олимпод арван төрөлтөөр нутаг нэгт Том Киелли, Адам Ганн нарын дараа орж хүрэл медаль хүртсэн.

Тэрээр Филадельфид хуулиар суралцсан бөгөөд сайн зураач, зохиолч байв. Түүний хэвлүүлсэн 2 цуврал зохиол (Малверний Кент - 4 боть, Магистрын дасгалжуулагч - 5 боть) нь шилдэг борлуулалттай номуудын тоонд орж байлаа. Хожмоо ах Ч.Виллинг Хэйрээ залгамжлан Брин Маур эмнэлгийн захирлаар ажиллаж байсан.

Хэйр эхнэр Катерин Саржент Хэйрийн хамт Раднорт эдлэн газартай болон амьдрах болсон бөгөөд тэд 4 хүүхэдтэй болжээ. Том хүү бага Тракстан нь мөн америк хөлбөмбөгийн тамирчин байв.