Туйлын туулай
Туйлын туулай | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Lepus arcticus Росс, 1819 |
Туйлын туулай (Lepus arcticus) нь туйлын болон уулархаг бүсэд амьдрахад зохицсон нэг зүйл туулай юм. Урьд Уулын туулайн дэд зүйл гэгдэж байсан ч, тусдаа зүйл болох нь тогтоогдсон. Тэд зузаан арьс үстэй бөгөөд газар, цасанд нүх ухан орж унтан дулаацдаг. Голдуу ганцаар амьдрах ч заримдаа хэдэн арваараа байна. Тэдний гол дайсан нь туйлын чоно ажээ.
Амьдрах бүс
[засварлах | кодоор засварлах]Энэхүү туулай нь Гренландын тундрын бүс, Канадын хойд хэсэг болон Аляскад тархан нутагладаг. Өвөл болоход цагаан арьстай болох ба зуны улиралд бор саарал өнгөтэй байна.
Хэмжээ
[засварлах | кодоор засварлах]Тэд дундажаар 55-70 см урт, 4-5.5 кг жинтэй байна.
Идэш тэжээл
Туйлын туулай нь голдуу модлог ургамал, зэрлэг жимс жимсгэнэ, навч болон өвсөөр хооллоно.
Зуны эхэн үед ягаан чулуу хагалагч гэх нэг зүйл туйлын цэцэгт ургамал иддэг.
Дэд зүйл
[засварлах | кодоор засварлах]Энэ туулайн 4 дэд зүйл бий.
- Lepus arcticus arcticus
- Lepus arcticus bangsii
- Lepus arcticus groenlandicus
- Lepus arcticus monstrabilis