Jump to content

Тул

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тул
Үүрийн голоос барьсан тул 2007 он.
Үүрийн голоос барьсан тул 2007 он.
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хагадаст
Баг: Цагаалжтан
Овог: Хулдынхан
Төрөл: Hucho
Зүйл: H. taimen
Латин нэр
Hucho taimen
Pallas, 1773

Тул (Hucho taimen) нь Хулд овгийн загас юм. Энэ загас нь урсгал усанд амьдрах ба манай орны Сэлэнгэ, Орхон, Эг, Үүрийн гол зэрэг гол мөрөнд элбэг тохиолдох ба загасчлах сонирхол бүхий жуулчдын анхаарлыг ихэд татдаг. Гадаад байдал Тул загасны өнгө нь газарзүйн бүсээс хамааран ялгаатай байх боловч голдуу оливын ногоон өнгөтэй ба толгойноос нуруу, сүүл хүртэл улаан бордуу өнгө хосолсон байна. Яргайн овгийн загас дотор хамгийн том нь юм. Биеийн урт нь голчилон 1,5-2 метр урт байх ба биеийн жин нь 60-80 кг хүрдэг. Онон голоос бүртгэгдсэн рекорд нь 290 см урт, 160 кг жинтэй болно. Тул загас 40 хүртэл насалдаг. Бэлгийн бойжилт нь 5-7 настайдаа гүйцэх ба энэ үе дээ 55-60 см урттай, 1,5 - 3 кг жинтэй байдаг. Нэг удаа түрслэхдээ 10-34 мянган ширхэг түрс гаргадаг. Түрс нь 30-45 хоногийн дараа хагарч жаараахай болдог ба яргайн овогийн загаснуудаас хамгийн эрт хагарч жараахай болдог. Түрс нь улбар шар, ягаавтар өнгийн 4-7 мм ийн диаметртэй байдаг. Зэвэг загаснаас ялгагдах хамгийн гол онцлог нь зэвэг загасыг бодвол харьцангуй том амтай ба ам нь нүдний ар хэсгээс илүү гарсан байхад зэвэг загасны ам нүд хүртэл урт байдаггүй. Насанд хүрсэн тул нь бусад загасаар хооллох ба мөн оготно,зурам, жирэх, хэрэм зэрэг мэрэгч амьтад болон зарим шувуу болон тэдний дэгдээхэйгээр (нугас, ангир г.м.) хооллодог ажээ.