"Цогзолын Нацагдорж"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
(139.5.218.120 (Яриа) хэрэглэгчийн 594508 засварыг цуцлах)
Tag: Undo
No edit summary
'''Цогзолын Нацагдорж''' нь (''1951 оны дөрөвдүгээр сарын 17 - [[2010]]'') [[Монгол Улс]]ын [[Төрийн шагнал|Төрийн соёрхолт]], [[хөгжмийн зохиолч]] хүн байв.
==Намтар==
Тэрээр [[1951]] оны [[4-р сарын 17|дөрөвдүгээр сарын 17-нд]] [[Дундговь аймаг|Дундговь аймгийн]] [[Эрдэнэдалай сум]]ын "Шаврын ханан" гэдэг газар төржээ. Нацагдорж нь ''[[1966]]-[[1970]]'' онд [[Улаанбаатар]] хотын [[Багш нарыг бэлтгэх сургууль|Багш нарыг бэлтгэх сургуулийн]] [[Дуу хөгжим|дуу хөгжмийн]] багшийн ангид (багш нь Ё.Цэрэндолгор), ''[[1970]]-[[1972]]'' онд Улаанбаатар хотын [[Монгол Улсын Боловсролын Их Сургууль|Багшийн сургуулийн]] дуу хөгжмийн ангид хөгжмийн онол, зохирлын ухааны багш, ''[[1972]]-[[1978]]'' онд [[Екатеринбург|Свердловск]] хотын [[Уралын хөгжмийн их сургууль|Уралын хөгжмийн их сургуулийн]] хөгжмийн зохиолчийн ангид (багш нь Н.Пузей) суралцан төгссөн. ''[[1978]]-[[1982]]'' онд [[Хөгжим бүжгийн дунд сургууль]]д хөгжмийн онол, хөгжмийн түүх, зохирлын ухааны багш, ''[[1982]]-[[1984]]'' онд [[БНМАУ]]-ын Соёлын Яаманд уран бүтээлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, ''[[1984]]-[[1987]]'' онд [[Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр|Дуурь бүжгийн улсын академик театрын дарга]], [[1987]] оноос [[Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хороо]]ны хөгжмийн уран бүтээлийн зөвлөлийн эрхлэгч, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, ''[[1984]]-[[1990]]'' онд нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв.
 
[[1994]] оноос Сонгодог урлагийн академик театрын даргаар ажиллажээ. [[1985]] онд [[Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал]]ыг 2-р [[симфони]], "Хөдөөгийн сайхан" симфони чуулбараар, [[1993]] онд "Үүлэн заяа" дуурь, 4-р симфони, "Хөдөөгийн сайхан" симфони чуулбараараа [[Төрийн шагнал|Төрийн соёрхол]] хүртжээ. Тэрээр "Үүлэн заяа" (1988), "Өгөөдэй хаан" (1991), "Гэсэр хаан" (1995), "Гүн гэрийн гүнж" (2004) дуурь, 1-5-р симфони (1978, 1979, 1988, 1990, 2002) бичсэн ажээ. Түүний "Нутгийн чулуу" хэмээх дуу нь ард түмэнд хэдийнээ танил болсон түүхтэй.
 
{{DEFAULTSORT:Нацагдорж, Цогзолын}}
[[Ангилал:1951 онд төрсөн]]
[[Ангилал:Дундговьд төрсөн]]
[[Ангилал:Монголын хөгжмийн зохиолч]]
[[Ангилал:Хөгжмийн багш]]
[[Ангилал:Монгол Улсын Төрийн шагналтан]]
[[Ангилал:Улсын Багшийн Их Сургуулийн төгсөгч]]
[[Ангилал:Уралын хөгжмийн их сургуулийн төгсөгч]]
[[Ангилал:Эрдэнэдалайн хүн]]
[[Ангилал:Монголчууд]]
[[Ангилал:1951 онд төрсөн]]
[[Ангилал:2010 онд өнгөрсөн]]
141,036

edits

Хажуугийн цэс