Уж гол (Закарпат)
Уж гол Украин: Уж, Словак: Uh, Унгар: Ung | |
---|---|
Эх | Ойт Карпатын нурууны Ушокийн даваа |
Адаг | Лаборец гол → Латорица гол → Бодрог гол → Тиса гол → Дунай мөрөн → Хар тэнгис 48°21′19″N 21°35′33″E / 48.3554°N 21.5926°EСолбицол: 48°21′19″N 21°35′33″E / 48.3554°N 21.5926°E |
Усаа цуглуулдаг орнууд | Украин, Словак |
Байршил | Закарпат муж (Украин), Словак |
Урт | 133 км[1] (өөр эх сурвалжид 127 км) |
Адгийн өндөр | 0 м |
Урсац | 28,6 м³/с |
Ус цуглуулах талбай | 2750 км²[1] |
Голын систем | Дунай мөрөн |
Зүүн цутгалууд | Лютянка гол, Турья гол |
Уж гол (Украин: Уж, Словак: Uh, Унгар: Ung; англи галиг Uzh; энэ нэр нь эртний слав хэлний ꙋжь - «могой» гэсэн үгнээс гаралтай) нь Украин ба Словак улсуудын нутгаар дамжин урсах гол юм.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Уж голын нийт урт нь 133 километр. Уж гол нь Карпатын нурууны усны хагалбараас буюу Львов муж ба Закарпатын хооронд орших Ушокийн даваанаас эх авах бөгөөд дараа нь Закарпат мужийн баруун хэсгийн тэгш талаар урсана. Ингэж урсах замд нь зүүн талаас нь Лютянка ба Турья голууд ирж түүнд цутгадаг. Ужгород хотын ойролцоох Сторожниця тосгоны орчмоор Уж гол Словакийн хилийг давах ба тэндээсээ ойролцоогоор 21 километр орчим урсаад, Драгньовын хавьцаа Лаборец голд цутгана. Лаборец гол нь цаашаа Латорица гол, Бодрог гол, Тиса гол, Дунай мөрөнд цутгах буюу эндээсээ адаг нь Хар тэнгис болдог.
1919 оноос 1930 оны хооронд Ужгород хотоос хойших хэсэг нь Чехословак улсын дотоод дахь нутаг дэвсгэр болох Словак ба Карпатын Украины хилийн гол болдог байжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Зөвлөлтийн их нэвтэрхий толин дахь Уж гол өгүүллэг, III дэвтэр, 1969-1978 он (орос хэлээр)