Уинстон Черчилль
Уинстон Черчилль | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Winston Churchill | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Архирч буй арслан, 1941 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Нэгдсэн Хаант Улсын ерөнхий сайд | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Албан тушаал хашсан 1951 оны 10 сарын 26 – 1955 оны 4 сарын 5 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Хаан | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Орлогч | Энтони Иден | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Өмнөх | Клемент Эттли | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Дараах | Энтони Иден | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Албан тушаал хашсан 1940 оны 5 сарын 10 – 1945 оны 7 сарын 26 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Хаан | VI Жорж | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Орлогч | Клемент Эттли (де-факто; 1942–1945) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Өмнөх | Невилл Чемберлен | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Дараах | Клемент Эттли | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Парламентын гишүүн | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Албан тушаал хашсан 1924 оны 10 сарын 29 – 1964 оны 9 сарын 25 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Өмнөх | Леонард Лайл | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Дараах | Сонгуулийн тойрог татан буугдсан | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Сонгуулийн тойрог | Эппинг (1924–1945) Вудфорд (1945–1964) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Албан тушаал хашсан 1900 оны 10 сарын 24 – 1922 оны 10 сарын 26 Хамтрагч : Александр Вилки (1908–1922) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Өмнөх | Уолтер Ренсимен | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Дараах | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Сонгуулийн тойрог | Олдем (1900–1906) Манчестер Баруун Хойд (1906–1908) Данди (1908–1922) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Хувийн мэдээлэл | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Төрсөн | Уинстон Леонард Спенсер Черчилль 1874 оны 11 сарын 30 Бленхейм, Оксфордшир, Англи | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Нас барсан | 1 сарын 24, 1965 (90 насалсан) Хайд Парк Гэйт, Лондон, Англи | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Оршуулсан газар | Гэгээн Мартины сүм, Блейдон, Оксфордшир | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Улс төрийн нам | Консерватив (1900–1904, 1924–1964) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Бусад улс төрийн харьяалал | Либерал (1904–1924) Үндсэн хуульч (1924) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Эхнэр, Нөхөр | Клементин Хозьер | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Хүүхэд | 5, үүнд Диана, Рэндольф, Сара ба Мэри | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Эцэг, эх | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Хамаатан | Спенсерийн гэр бүл | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Боловсрол | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Мэргэжил |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Гарын үсэг | Файл:Winston Churchill signature.svg | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Цэргийн алба | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Салбар |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Алба хаасан жил | 1893–1924 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Цол | Хурандаа | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Тулаан/дайн |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Сэр Уинстон Леонард Спенсер Черчилль (Англи: Winston Leonard Spencer Cherchill, * 1874 оны 11-р сарын 30-нд Английн Оксфордшир хошууны Блэним Ордонд төрсөн- 1965 оны 1-р сарын 24-нд Лондонд нас барсан) нь Их Британийн консерватив улс төрч байсан бөгөөд Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн Их Британий төрийн зүтгэлтэн удирдагч байснаараа дэлхий нийтэд танигдсан. Тэрбээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайдаар 1940-1945, 1951-1955 онуудад хоёр удаа ажиллаж байжээ. Уинстон Черчилль бол төрийн гарамгай зүтгэлтэн, уран илтгэгч, түүхч төдийгүй Нобелийн шагналт (1953) зохиолч хүн байсан юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Гарал, сургууль, цэргийн эрдэм
[засварлах | кодоор засварлах]Черчилль нь Мальборогийн 7 дахь Герцог, консерватив намын төлөөлөл болсон гишүүн лорд Рендольф Спенсер Черчиллийн 3 дахь хүү юм. Эх нь леди Рендольф Черчилль (Женни Жероме, англи. Jennie Jerome-1854-1921) Америкийн баян бизнесмен, "Нью-Йорк таймс" сонины эзэн, редактор Леонард Жеромын охин ажээ.
1875 онд Элизабет Энн Эверест (англи. Elizabeth Anne Everest) 1 настай бяцхан хүү Уинстоны асрагч болж түүнийг асран хүмүүжүүлэхэд их үүрэг гүйцэтгэжээ. Түүнийг 18 нас хүрэхэд Сент-Жоржийн бэлтгэл сургуульд оруулсан бөгөөд тэнд сахилга алдсан хүүхдийг жанчиж шийтгэдэг байсан нь асрагч Элизабетад таалагддаггүй байсан гэдэг. Ингээд түүнийг "Брайтоны эгч дүү Томсон" сургуульд шилжүүлсэн боловч тэнд сурлагаар доголдож эхэлжээ. 1886 онд уушгины хатгалгаа авч сульдсан биетэй түүнийг Мальборогийнхний эрчүүд сурдаг "Итон дахь Хэрроугийн сургууль"-д (англи. Harrow School) оруулжээ. Энд ерөнхий боловсрол олгохын зэрэгцээ цэргийн эрдэмд сургадаг онцлогтой байсан юм. Тэрээр 1892 онд Хэрроу сургуулийн туялзуур жадны аварга болж байсан түүхтэй.
1893 онд Уинстон Санзхёрст дахь Эзэн Хааны цэргийн сургуульд гурав дахь удаагаа элсэлтийн шалгалт өгч орсон байна. Латин хэлнээс англи руу орчуулах даалгавар нэлээн төвөгтэй байсан хэдий ч амжилттай давж морин цэргийн ангийн сонсогч болж 1894 онд төгсөөд улмаар 1895 онд /Second lieutenant/ буюу монголоор "Бага дэслэгч" цэргийн цол хүртсэн байна. Тэр жилдээ залуу Черчилль эхлээд эцэгээ дараа нь хайртай асрагчаа алдаж үүрд хагацжээ.
1895 онд "Дейли График" (Daily Graphic) сонины цэргийн сурвалжлагчаар Кубыг зорьж нутгийн оршин суугчид Испаничуудын эсрэг хийсэн бослого тэмцлийг сурвалжлах ажил хийж эхэлжээ. Түүний таван сурвалжилга "Дейли График"-т хэвлэгдэж зарим нэг нь "Нью-Йорк таймс"-д дахин хэвлэгдэж байсан байна. Испаний Ззасгийн газар түүний нийтлэлүүдийг үнэлж "Улаан загалмай" медалиар шагнасан бөгөөд энэ үеэс түүний уран зохиолын алдар түгэж эхэлсэн. Энд тэрээр үдээс хойш цаг унтах, куба навчин тамхи татах зэрэг насан туршийн зуршилтай болсон ажээ. Уинстон Кубаас буцах замдаа АНУ-д анх хөл тавьсан байна.
1896 онд түүний алба хааж байсан "Эзэн хааны 4 дүгээр морин цэргийн" ангийг Энэтхэгийн Бангалор хотод шилжүүлэн байршуулах болж тийшээ явжээ. Энэтхэгт У.Черчилль өөрийн боловсролд санаа тавьж эрдэм номтой нөхөрлөхийн зэрэгцээ хорооныхоо шилдэг "поло"-гийн тамирчин болсон байна. 1897 оны намар тэрээр эхийнхээ талын холбоо сүлбээгээ ашиглан Пуштуны овог аймгийн бослого болж буй Энэтхэгийн баруун умард хэсэгт орших уулын Малаканд руу амь өрссөн аюултай цэргийн аяныг удирдан явжээ. Пуштунчууд олзлогсод болон шархдагсдыг алж, үхдлүүдийг элдвээр доромжилж байсан юм. Байлдааны талбараас бичсэн захидлуудыг "Дейли Телеграф"-д /Daily Telegraph/ гарч сүүлд "Малакандын хээрийн цэргийн хүчний түүх" (англи. «The Story of the Malakand Field Force») нэртэй ном нь 8500 хувь хэвлэгдэн гарчээ.
1899 онд тэрээр армиас чөлөөлөгдөж Суданы ажиллагааны талаарх "Гол дээрх дайн" (англи. «The River War») ном бичсэн нь тэр жилдээ бестселлор болж байжээ.
1899 оны 7-р сард тэрээр улс төрд орж Консерватив намаас тавьсан саналын дагуу Олдхэм хотын Нийтийн Танхимын /House of Commons/ сонгуульд хүч үзсэн боловч ялагдал хүлээжээ. 1899 оны 10-р сарын 14-нд тэрээр "Морнинг Пост" сонины сурвалжлагчаар Өмнөд Африк руу Англи-Бурын дайныг сурвалжлахаар морджээ. Тэнд ахмад Холдейны (Haldane) хуягласан галт тэргээр явж байгаад Бурчуудад олзлогджээ. Черчилль 12-р сарын 12-нд хорих ангиас 2 нөхрийн хамт оргосон явдал түүнийг маш их алдаршуулсан байдаг юм.
Улс төрийн замнал
[засварлах | кодоор засварлах]Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Алдар нэртэй болсон У.Черчилль 1900 оны 6-р сард Англид эргэж ирээд Олдхэмын Иргэний танхимын сонгуульд оролцож Либерал намын өрсөлдөгчөөс 222 саналаар давамгайлж 26 насандаа Иргэний танхимын гишүүн болж улс төрд анхлан хөл тавьжээ. Энэ сонгуульд Консерваторууд олонхи болж эрх барсан юм.
Мөн онд тэрээр "Саврола" хэмээх роман бичсэн бөгөөд өөрийгөө гол баатраар дүрслэн харуулсан гэж урлаг судлачид үздэг. Тэрээр 1901 оны 2-р сарын 18-нд анх Иргэний танхимд Өмнөд африкийн байдлын тухай илтгэл тавьсан бөгөөд ялагдсан Бурчуудад сайн санааны тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.
Тэрээр 5-р сарын 13 нд цэргийн яамны сайд Уильям Бродрикийн (англи. William Brodrick) цэргийн зардлыг нэмэгдүүлэх төслийг шүүмжилсэн илтгэл тавьж илтгэлээ урдчилаад «Морнинг пост» сонинд илгээсэн нь намынх нь удирдлагуудад таалагдаагүй байна. Залуу парламентч 1902—1903 онд чөлөөт худалдааны талаар мөн л намаасаа сөрөг байр суурьтай байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлжээ. Үүний үр дүнд тэрээр 1904 оны 5-р сарын 31-нд Либерал намд шилжин орсон байна.
У.Черчилль 1905 оны 12-р сарын 12-нд Эзэнт улсын Колониудын асуудал эрхэлсэн орлогч сайдаар томилогдов. Ингээд тэр Бурын үндсэн хуулийг боловсруулах ажилд оржээ. 1908 онд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Кемпбелл Баннерман ерөнхий сайдын албан тушаалаа Херберт Асквитад шилжүүлж сайд нарын халаа сэлгээ явагдсанаар 4-р сарын 12-нд Черчилль Үйлдвэр худалдааны сайд болж улмаар цэрэг дайны зардлыг багасгах ажилд ханцуй шамлан оржээ. У.Черчилль Асквитын Засгийн газарт ажиллахдаа нийгмийн шинэчлэлийн бодлого явуулж ажлын өдрийн үргэлжлэх хугацаа, хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зэргийг боловсруулж Англид анхлан мөрдүүлжээ. Тэрээр 1910 оны 2-р сарын 14-нд 35 насандаа Дотоод хэргийн сайд болсноор түүний улс төрийн амьдралын хамгийн зөрчилтэй үе нь эхэлсэн юм. Бослого тэмцэл үймээн самуун тухайн үед ихээр гарах болж заримыг нь хүч хэрэглэн дарахад У.Черчилль Дотоод хэргийн сайдын хувьд биечлэн оролцож байжээ.
1911 оны 10-р сарын 23-нд Ерөнхий сайд Асквет У.Черчиллийг Их Британий Адмиралын газрын нэгдүгээр Лордоор /Усан цэргийн яамны сайд/ тохоон томилжээ. Хэдийгээр энэ албан тушаал Дотоод хэргийн сайдаас доогуур зиндааных байсан ч Черчилль дуртай хүлээн авсан гэдэг. Учир нь усан флот нь Английн геополитикийн гол зэвсэг байсан тул тэрээр томоохон шинэтгэл хийхээр зорьж байсан хүсэл эрмэлзэлтэй нь таарч байжээ. 1906 онд Английн хүнд артиллерийн "Дредноут" байлдааны усан онгоц буй болсноос хойш Герман, Франц, АНУ байлдааны усан онгоцны зэвсэглэлээр хөөцөлдөх болсон юм. Английн төсөвт Тэнгисийн хүчний зардал жин дарж байсан бөгөөд тэнгисийн хүчинд шинэ загварын нисэх онгоц, усан онгоцнууд шаардлагатай байсан үе билээ. 1912 онд шинэ загварын "Айрон Дьюк" зорьж байсан ч түүний оронд Их Британийн тэнгисийн цэргийн хүчинд 1948 он хүртэл ашигласан "Queen Elizabeth" байлдааны онгоцыг буй болгож чадсан билээ.
Их Британи дэлхийн нэгдүгээр дайнд албан ёсоор 1914 оны 8-р сарын 3-нд оролцсон бөгөөд энэ өдөр Австри-Унгар улс Сербид албан ёсоор дайн зарласан билээ. Бельгийн Засгийн газар Антверпен хотыг Германчуудад өгөхийг санал болгосон хэдий ч У.Черчилль уг хотыг хамгаалахаар 10-р сарын 5-нд очсон боловч 5 хоногийн дараа 2500 цэргээ алдаж хотыг Германчуудад өгчээ. Үүний дараа тэрээр "Хуурай замын хөлгийн комиссын (Landships Committee) гишүүний хувьд танк бүтээх, танкийн арми байгуулах ажилд орсон ажээ.
1921 онд Британий Колониуд хариуцсан сайдын ажилд томилогдож Англи- Ирландын Гэрээ байгуулахад оролцож Ирланд биеэ даасан чөлөөт улс болсон юм. 1921 оны 9 дүгээр сард консерваторуудын эвслээс гарч 1922 онд тэрээр Либерал намын санал асуулгаар Дандийн тойрогт ялагдал хүлээжээ. Тэрээр 1924 оны сонгуулиар Нийтийн Танхимд /House of Commons/ сонгогдож Консерватив намдаа эргэн орсон байна.
1924 онд Стэнли Бодуинын Засгийн газарт Сангийн сайдаар томилогдон ажиллав. Энэ үед инфляц үүсч ажилгүйдэл ихсэж 1926 оны нийтийг хамарсан бослого тэмцэл үүсэх үндэс болоод байсан юм. 1929 оны сонгуульд консерватив намынхан ялагдал хүлээсний дараа намын удирдлагуудтайгаа Энэтхэгийн худалдааны тарифын асуудлаар санал зөрчилдсөнтэй холбоотойгоор 1931 онд тэрээр Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаагүй байна.
Засаг төрийн ажлаас түр хөндийрсөн тэрээр өөрийн удмын Мальборогийн анхны герцог Жон Черчиллийн тухай «Мальборо болон түүний амьдрал, цаг хугацаа» (Marlborough: His Life and Times) номоо бичжээ.
Дэлхийн хоёрдугаар дайн
[засварлах | кодоор засварлах]1939 оны 9-р сарын 1-ний өдөр Фашистын Герман Польш руу цөмрөн орснооор Дэлхийн хоёрдугаар дайн эхлэж Их Британи дайнд татагдан орж байгаагаа 9-р сарын 3-ны өдөр зарласан юм. Энэ өдөр Уинстон Черчиллийг Адмиралын газрын Нэгдүгээр Лорд болон Цэргийн зөвлөлийн бүрэн эрхт гишүүн болжээ.
1940 оны 5-р сарын 7-ны өдөр Нийтийн Танхимд / House of Commons/ Норвегийн төлөөх тулалдаанд ялагдал хүлээсэнтэй холбоотойгоор Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулжээ. Улмаар 1940 оны 5-р сарын 10-нд VI Жорж хаан сонгуульд ялсан намын даргыг бус улс орны онцгой байдлыг харгалзан үзэж Уинстон Черчиллийг Их Британий Ерөнхий сайдаар томилжээ. Черчилль "Британичуудад цус, нулимс, хөлс, хүнд хөдөлмөрөөс өөр юуг ч санал болгож чадахгүй" хэмээн парламентад хэлж байжээ. Тэрээр Батлан хамгаалах сайдын үүргийг өөртөө хүлээж усан флот, арми, яамдын ажлын холбоонд анхаарал тавин ажиллажээ. Ард түмний дунд түүний нэр хүнд өндөр буюу дунджаар 84 хувь байсан бөгөөд энэ үзүүлэлт нь дайн дуустал хадгалагдан үргэлжилсэн байна.
1940 оны 6-р сарын дунд үеэс Британийн төлөөх тулаан эхэлж Германы агаарын цэрэг өргөн далайцтай дайралтууд эхлүүлж Английн цэргийн объект, нисэх буудал, хотуудыг бөмбөгдөж эхэлжээ. Черчиль дайны халуун цэг, бөмбөгдөлтөд өртсөн газруудаар явж 1940 оны 5 дугаар сараас 1941 оны 12 дугаар сарын хооронд нийт 21 удаа радиогоор үг хэлж байжээ. Британичуудын 70 хувь нь түүнийг сонсдог байсан байна.
1941 оны 8 дугаар сарын 12-нд «Уэльсийн хунтайж» байлдааны хөлөг онгоц дээр У.Черчилль Т.Рузвельт нарын уулзалт болж "Атлантын харти"-г гурав хоногийн хугацаанд боловсруулжээ.
1942 оны 8 дугаар сарын 13-нд Черчилль Москва руу нисч ирээд И.Сталинтай Адольф Хитлерийн эсрэг хамтран довтлох Гэрээнд гарын үсэг зуржээ
1943 онд Тегераны "Холбоотнуудын удирдагч" нарын бага хуралд оролцсон.
1944 оны 10-р сарын 9-19 нд Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталинтай дайны дараах Европт нөлөөгөө тогтоох асуудлаар хэлэлцсэн хэдий ч түүний санаачлагыг хүлээж аваагүй байдаг.
1945 онд Ялтын болон Потсдамын бага хурлууд үр дүнтэй болоход Черчиллийн оруулсан гавьяа их билээ.
Дайны дараа
[засварлах | кодоор засварлах]Дайны дараа Английн эдийн засгийн асуудал хүндэрч 1945 оны 5-р сарын сонгуульд У.Черчилль ялагдал хүлээжээ. Тэрээр сөрөг хүчнийг албан ёсоор толгойлох болсон хэдий ч улс төрийн гэхээсээ уран зохиолд хүчээ дайчлан "Дэлхийн хоёрдугаар дайн" дурсамж ном нь 1948 оны 10-р сарын 4-нд худалдаанд гарчээ.
1946 оны 3-р сарын 5-нд АНУ-ын Фултон дахь Вестминстрын сургууль дээр У.Черчилль алдарт "Фултоны үг" -ээ хэлсэнээр "Хүйтэн дайны" эхлэл тавигдсан гэж улс төр судлаачид үздэг.
1951 оны 10-р сард У.Черчилль Их Британий Ерөнхий сайдаар дахин томилогдож 1955 оны 4-р сард өөрийн эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм.
1953 оны 4-р сарын 24-нд Хатан хаан II Елизабет У.Черчилльд "Загалмайтны одон"-тнуудын гишүүн болгосон нь түүнд «сэр» хэмээх хүндэт цол олгосон байна.
1954 оны 10-р сард Бакинхэмын ордонд Уинстон Черчиллийн 80 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн юм.
Тэрээр 1965 оны 1-р сарын 25-нд цус харваж нас барсан юм. Түүний оршуулга Их Британий түүхэнд дахь Төрийн хамгийн өндөр хэмжээний оршуулгын ёслолын ажиллагаа болсон байдаг юм.
Уинстон Черчиллийн оршуулгын Ёслолд Францын Ерөнхийлөгч Шарль де Голль, Баруун Германы канцлер Эрхард зэрэг 112 орны төр засгийн тэргүүн нар хүрэлцэн ирсэн, зөвхөн БНХАУ төлөөлөгчөө илгээгээгүй байна.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Уинстон Черчилль 1904 онд Клементинатай гэрлээд 5 хүүхэдтэй болсон:
- ууган бөгөөд том охин Дайана Черчилль (1909—1963), хоёр удаа гэрлэсэн бөгөөд хоёр дахь нөхөр улс төрч Дункан Сэндистай гэрлээд 3 хүүхэдтэй болсон.
- ганц хүү Рэндолф Черчилль (1911—1968), зохиолч, улс төрч, эхлээд Памела Берилл Дигбитай 1939-1946 онд, дараа нь Жун Осборнтой 1948 оноос гэрлэсэн. Хоёр гэрлэлтээс нэг нэг хүүхэдтэй.
- дунд охин Сара Черчилль (1914—1982) -жүжигчин бөгөөд бүжигчин, 3 удаа гэрлдэсэн бөгөөд хүүхэд төрүүлээгүй байна.
- дунд охин Мэриголд (1918—1921) — 2 настайдаа эндэж нас барсан.
- отгон охин Мэри Соумс (1922—2014) - эцгийнхээ уран зургуудын тухай ном бичсэн, 1947 онд улс төрч -консерватор Кристофер Соумстай гэрлээд 5 хүүхэдтэй болсон.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Хянах шаардлагатай хуудсууд
- Уинстон Черчилль
- Их Британийн ерөнхий сайд
- Их Британийн дотоод хэргийн сайд
- Их Британийн дайны сайд
- Их Британийн колонийн сайд
- Ланкастерын гүнлигийн канцлер
- Их Британийн батлан хамгаалахын сайд
- Их Британийн Нууц Зөвлөлийн гишүүн
- Их Британийн Консерватив Намын дарга
- Их Британийн Либерал Намын гишүүн
- Их Британийн Нийтийн танхимын гишүүн
- 20-р зууны улс төрч
- Махдийн бослогын хүн
- Бурын хоёрдугаар дайны хүн
- Их Британийн дэлхийн нэгдүгээр дайны хүн
- Их Британийн дэлхийн хоёрдугаар дайны хүн
- Түүхч
- Дайны сурвалжлагч
- Зохиогч
- Англи хэлээрх утга зохиол
- Их Британийн утга зохиол
- Их Британийн зохиолч
- Утга зохиолын Нобелийн шагналтан
- Ханы Нийгэмлэгийн гишүүн
- Карлын шагналтан
- Францын Эрх чөлөөний одон шагналтан
- Мөрөвч одонгийн хүлэг баатар
- Заан одон шагналтан
- Хүндэт нөхрийн одон шагналтан
- Гавьяаны одон шагналтан (Их Британи)
- Нидерландын Арслан одон шагналтан (их загалмай)
- Гэгээн Олафын одон шагналтан (их загалмай одонгийн гинжний хамт)
- Царсан Титэм одон шагналтан
- Леопольдын одон шагналтан (их загалмай)
- Цагаан Арслан одон шагналтан
- Конгрессын хүндэтгэлийн алтан медаль шагналтан
- АНУ-ын хүндэт иргэн
- 20-р зууны чөлөөт өрлөгчин
- Английн чөлөөт өрлөгчин
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Гүн Ухааны Нийгэмлэгийн гишүүн
- Англичууд
- Их Британичууд
- 1874 онд төрсөн
- 1965 онд өнгөрсөн