Улаан-Үд хотын "Байгаль" олон улсын нисэх буудал

Олон улсын «Байгаль» нисэх онгоцны буудал— ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын олон улсын нисэх онгоцны буудал.

"Байгаль" олон улсын нисэх онгоцны буудал

Тус нисэх онгоцны буудал нь Улаан-Үд хотын төвөөс баруун зүгт 15 км, Байгал нуураас 75 км зайнд оршдог байна.

2017 оноос ОХУ-ын Росавиация байгууллагаас тус нисэх онгоцны буудалд бие даах 5-р зэрэглэл олгосон байна.

Ерөнхий мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

Холбооны ач холбогдол бүхий нисэх онгоцны буудлын чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд Буриад улсын алслагдсан бүс нутагтай агаарын харилцааны бааз юм. Нисэх онгоцны буудал нь Москва руу өдөр бүр, Дорнод Сибирь, Алс Дорнодын хотууд руу тогтмол нислэг, мөн БНХАУ (Бээжин), Монгол (Улаанбаатар) руу олон улсын нислэг үйлддэг байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1925 онд - Москва-Бээжингийн нислэг үйлдсэн нисгэгч М.А.Волковойнов, И.К.Поляков нар онгоц анх газардаж байсан.

1926 оны 8-р сарын 1 - Верхнеудинск (Улаан-Үд) болон Өргөө (Улаанбаатар) хооронд тогтмол агаарын зорчигч тээврийн үйлчилгээ нээгдсэн. Москва - Владивосток, Эрхүү - Чита чиглэлийн онгоцууд нисэх онгоцны буудалд түр газардаж байсан.

1931 онд - Сэлэнгэ мөрний зүүн эрэгт шинэ нисэх онгоцны буудал барьж эхэлсэн.

1935-1941 онд - Буриадын нутаг дэвсгэрт орон нутгийн агаарын тээврийн хөгжүүлсэн.

1966 онд - шинээр зохион бүтээсэн турбо сэнхтэй "Ан-24" онгоцыг ашиглэж эхэлсэн.

1971 онд — Улаан-Үдийн нисэх онгоцны буудал онгоцны хөөрч-буух бетонон хиймэл зам ашиглалтанд орсон.

1990 онд - жилд нтсэх онгоцны буудлын тээвэрлэсэн зорчигчдын тоо 800 мянган хүнд хүрчээ.

2008 онд Улаан-Үдийн олон улсын нисэх буудлын «Мухино» гэх нэрийг «Байкал» гэж нэрлэх шийдвэр гарсан байна.

2010 оны 6-р сарын 1-ээс Улаан-Үд-Улаанбаатарын хооронд байнгын агаарын нислэг нээгдсэн.

2011 оны 5-р сарын 25-нд хөрөнгө оруулалт, санхүүгийн "Метропол" компани нь нисэх онгоцны буудлын 100 хувийн хувьцааг эзэмшигч болсон бөгөөд эзэмшигч нь Михаил Викторович Слипенчук юм. Гүйлгээний дүн нь 5 сая доллар орчим болсон.

2011 оны 10-р сарын 29-нд Улаан-Үдээс Бангкок (Тайланд) руу анхны нислэг хийсэн.

2012 оны 6-р сар - Улаан-Үд - Бээжин, Улаан-Үд - Анталья (Турк), Улаан-Үд - Кам Ран (Вьетнам) чиглэлд шууд нислэг нээв.

2013 оны 5-р сар - нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа 24 цаг болсон.

2017 он - Улаан-Үд нисэх онгоцны буудлыг Роман Викторович Троценко "Новапорт" холдингоор дамжуулан 6 сая доллараар бүрэн худалдаж авсан (Форбсын үнэлгээгээр).