Jump to content

Улаан мөнгөн ус

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Улаан мөнгөн ус, буюу RM-20/20, эсвэл олон шинж чанар бүхий хурдасгуур, мөн Compound-20/20 — ЗХУ-ын сүүлийн үед бүтээгдсэн гэх домог бүхий Хуурамч бодис юм. Хуурамч бодисуудаас харьцангуй наймаа арилжааны амжилт үзүүлсэн зохиомол материал ажээ. Түүнийг маш их хортой, бас их аюултай ба улаан өнгөтэй гэдэг ч байгальд тийм бодис ерөөсөө байдаггүй байна.[1]

Гэсэн ч энэ бодис нь маш их нягттай(20 г/см³[2]), −150 °C-ийн температурт хөлддөг, KCN-ийн түвшний хортой, цацраг идэвхит шинж чанартай, халуун цөмийн бөмбөгний тэслэгч,Гауссийн их буу, хэт хүчтэй цэргийн лазер зэрэгт ашигладаг гэсэн байдаг.

Хуурамч мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]

Бодит биш мэдээлэл болох тухай жишээ

[засварлах | кодоор засварлах]
  • Чечений хээрийн цэргийн командлагчШамиль Басаевт ОХУ-ын цэргийн эсрэг хэрэглэх цөмийн зэвсэг, түүн дотроос "улаан мөнгөн ус"тай болох талаар 2001 онд нэгэн сонинд гарсан тухай тодорхой бус мэдээлэл байдаг.
  • Мөн 2004 ондИспанид «Аль-Каидагийн нэгэн толгойлогч өөрт нь улаан мөнгөн усанд түшиглэн хийсэн хэд хэдэн хармааны цөмийн бөмбөгтэй болохоо мэдэгдэж байжээ.

Нэмэлт баримтууд

[засварлах | кодоор засварлах]
  1. Р. Шарафутдинов Пятый канал, 5.11.2008
  2. Д. Лихачёв. Фальсификации: Красная ртуть.

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]